Нийгэм, улс төр 7857 нийтлэл байна

Аварга үзүүрлэж арслан боллоо

Н.Алтанхуягийн сэтгэл цэлмэлээ. Ц.Элбэгдорж сонгуульд унасан бол тэр хамгаас түрүүнд ширвүүлэх байсан.
#улстөр #нийтлэл

Үндэсний наадам

Наадам ойртлоо. Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Наадамд бөх барилдаж, сур харван, морь уралдуулах агаад үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажгуу. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой.
#нийгэм #нийтлэл

Еврей хэлийг сэргээсэн үлгэрээс бид юу сурах ёстой вэ?

Монгол бичгийг төрийн бичиг болгох, сэргээн хэрэглэх, бүх нийтээр эзэмших тухай бүхий л шатанд ярьж, хэлэлцсээр байгаа боловч үр дүн нь хангалттай бус байна.
#нийгэм #нийтлэл

Бид дархлаатай юу?

Балар эрт цагт хүн нүцгэн цэлдэн гүйлдэж, даарахаараа арьс эгэлдэргэлэсэн зэрлэг байснаа хот сүндэрлүүлээд, хотынхоо нэгээхэн буланд дулаан байшинд буйдан дээр бохь зажлангаа зурагт үздэг “соёлжсон” хүн болно гэдэг ... гайхалтай хэрэг.
#нийгэм #нийтлэл

Факстай шүүгч

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрээ баривчлагдсаныг анх твийтрээс мэджээ. Цахим ертөнцийн мэдээлэлд эхэндээ итгэсэнгүй. Өглөөхөн утсаар ярьсан эхнэрийг нь өдөр нь баривчилж, бас тэгээд цагдан хорьсон гэдэгт хэн итгэх билээ. Тэгсэн жиргээчдийн мэдээлэл үнэн байв.
#нийгэм #нийтлэл

Д.Гарам-Очир: Шааран дөрөлжөөс нааш алтан утас гялалзаад л...

“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин БНМАУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайдын ал­быг 23 жил хашсан, Монгол Улсын гавьяат холбоочин Д.Гарам-Очир гуай.
#нийгэм #нийтлэл

МАХН, социализм гэж гонгиногсдод Ж.Буш үхлийн цохилт өглөө!

Өмнөх нийгмээ магтан дуулах, гиюүрч санагалзах, өдий зэрэгтэй яваагаа зөвхөн МАХН-тай холбох сэтгэхүйн дон Монголын нийгэмд гүн шигдээстэй өнөө хүрчээ. 1990 оноос хойш сонгуулиудад МАХН амжилт гаргаад ирсэн нь ийм дон дээр амжилттай тоглосны үр дүн гэлтэй. Хүн хүн янз бүрийн үзэл бодолтой байхыг хориглож болохгүй. Гэвч донтох, донтсоор байх нь өөртөө төдийгүй, гэр бүлд нь, улмаар нийгэмд дам халгаатай.
#улстөр #нийтлэл

Монголын хойч үе цөм миний хүүхдүүд

Хойч үеэ нилэнхүйд нь ерөөсөө миний хүүхэд гээд итгэчихвэл хөгшчүүд зөв өтлөнө. Төрсөн үр минь юмсан хойно хүү охин аль нь ч миний бахархал. Хөгшид төрсөн үрийнхээ муу талыг олж харах дургүй, гагцхүү сайн талаар нь бахархаж, сэтгэл өндөр явах дуртай байдаг.
#нийгэм #нийтлэл

Бөөрөнхий энэ ертөнцийн бөөр нь хаанаа байдаг юм бол?

Яасан хүн ойд төөрсөн сармагчин шиг болдог гэлээ? Яг л тэр хүн шиг чинь дэлхийн энэ олон улсын хаана нь байгаагаа мэдэхээ болиод байна даа, наана чинь. Уг нь намайг багад Төв Азид л байсан шиг санагддаг юм. 1993 оноос хойш харин нэг л биш ээ.
#нийгэм #нийтлэл

Х.Тэмүүжин: Авлигын төлбөрийг бид 2.9 саяулаа төлж байна

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Сонгуулийн солиорол дуусав

Солиорол гэж би зүгээр толгой холбосым шүү. Тэхээс дан ухаантай үгсийн чуулга, оюуны өндөр түвшний үйл явдлууд л болж өнгөрсөн. Өнөөдөр аварга хаалтаа хийснээр ерөнхийдөө энэ бүхэн дуусч байгаа юм. Өчигдөр Эби хаалтаа хийсэн. Би Тэрэлжид тэрийж хэвтсэнээс болоод юу болсныг нь мэдсэнгүй.
#улстөр #нийтлэл

Зүгээр л санал өг

Ерөнхийлөгчийг билэг тэмдэг төдий албан тушаал гэж үнэгүйдүүлэх нь их бий. Гэвчиг монголын ерөнхийлөгч болбоос бусад парламентийн засаглалтай улсаас их ялгаатай.
#улстөр #нийтлэл

“1989” оны дурсамж ба давтамж

“Дээд хүн суудлаа олохгүй бол, доод хүн гүйдлээ олохгүй” гэсэн нэгэн онч үг байдаг. “Дээдэс нь хуучнаараа удирдаж чадахгүй, доодсууд нь хуучнаараа тэвчин сууж чадахгүй” байсан учраас л Октябрийн хувьсгал ялсан гэх ленинч онол бас буй. 1989-1990 оны зааг үе яг тийм онолоор явагдсан гэж “Цагаан морин жил”-ийн хувьсгалчид үздэг.
#улстөр #нийтлэл

Аваргынхаа төлөө саналаа өгий

Монгол бөх сайхан. Гэдэс гүзээгээ унжуулсан, төмсөн дээр шүдэнзний мот хатгасан мэт хөл гартай, өмд цамцаараа энийгээ нуухчээн аяддаг одоогийн монгол залуусын жишиг болсон дүрийг өөд нь татаж гадныханы дунд жуулчидийн дунд монголчуудын нэрийг авч яваа залуус бол бөхчин хүмүүс.
#улстөр #нийтлэл

Монголчуудын сагсалзсан занг дарахгүйгээр метро хөгжихгүй!

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэж ярьдаг. Тэгвэл монголчууд жаахан л хүлээчихвэл метрогоор зорчдог болох нь гэж манай Ганхүү депутат ярьжээ. Метрополис хотод заавал метро байх ёстой гэж 2004 онд Ганхүү маань бичиж байжээ. Тэр үед мань хүнийг басамжлах, шоолох, үл итгэх хандлага давамгайлж байсан гэж байна. Би бас тэгэх гэж энэ нийтлэлийг бичээгүй гэдгээ учирлая.
#нийгэм #нийтлэл

Сонголтгүй сонголтын өмнөхөн

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад ердөө гурав, дөрөвхөн хоног үлдлээ. Эн тэнцүү өрсөлдөгчидтэй сонгууль бол үнэхээр сайхан байдаг юмсан.
#улстөр #нийтлэл

Цэвэр цусны монгол

Энэ өгүүллийг би 1992 онд бичиж хэвлүүлжээ. Түүнээс хойш хорь гаруй жил өнгөрсөн ч утга санаа ач холбогдол нь хуучраагүй юм шиг. Ялангуяа сонгуулийн үеэр иймэрхүү хийрхэл хүчээ авдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийг л аваад үзье л дээ.
#улстөр #нийтлэл

Ц.Элбэгдоржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш

Тийм ээ, Ц.Элбэгдоржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш. Бас Ц.Элбэг­дор­жийг дэмжихгүй байх нь ардчиллаас ухарсан хэрэг биш. Ц.Элбэгдоржийг дэм­жихгүй байх нь авлигачдыг хамгаалсан хэрэг биш. Тэр үүнийг сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл ардчилал зөвхөн Ц.Элбэгдоржийн хувийн өмч биш.
#улстөр #нийтлэл

Д.Содном: Энэ 80 жилийг би гэдэг хүн ер нь юу хийж өнгөрөөв өө?

“Ярилцъя” шинэ зочныхоо хамт мэндчилж байна. Манай өнөөдрийн зочин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга асан Д.Содном. Энэ эрхэм хүн нэгэн үе манай улсын төр засгийн хоёрдахь том албан тушаалтан байлаа. Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд байсан түүнийг монголчууд андахгүй. Өнөөдөр Д.Содном гуай 80 нас хүрч байна.
#улстөр #нийтлэл

Хэрвээ чи очихгүй бол

Сонгуулийн кампанийн сүүлчийн өдрүүд эхэллээ. Хүний хүнийг муулах нь байтугаа өөрийн хүнийг магтах хугацаа л дуусахдаа туллаа.
#улстөр #нийтлэл

Америкийн монголчууд саналаа өглөө

6 сарын 14-16-ны өдрүүдэд гадаад дахь монголчууд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өглөө.АНУ-ын хувьд сонгуулийн комисс зөвхөн дипломат төлөөлөгчийн газарт байрлана хэмээн заасны дагуу Вашингтон, Сан-Франциско, Нью-Йорк хотуудад салбар комисс ажиллаж, иргэдийн саналыг авлаа.
#нийгэм #нийтлэл

Амлалтаар хоол хийдэггүй

Нэр дэвшигч гурвын нэг нь Ерөнхийл өгчийн сонгуульд ялж, түүний бодлого нь ирэх дөрвөн жил таны хэтэвчээр дамжин гэр бүлийн амьдралын чанарт нөлөөлнө. Сайхан амлалтаар хоол хийх боломжгүй. Мэдээж сайхан биелэлт бол өөр хэрэг. Улстөрчдийн амласнаар нь иргэдийн амьдрал сайжирсан бол Монгол өдийд Сингапур, Швейцарийг ч ардаа орхих байлаа.
#улстөр #нийтлэл

Хөлбөмбөгт бүх юм бий

Бүх хүн сонгуулиар амьсгалж байгаа энэ үед шал өөр юм бичиж үзий даа. Жишээ нь наадам, бөх, хөлбөмбөг, хүүхэн шуухан. Гэхдээ нэгий нь л дагны. Хөлбөмбөгөө бичий.
#улстөр #нийтлэл

Баатрууд

Баатрууд гэхээр хуяг дуулга бөгтөр, нум сэлэм агссан эртний монгол эр Тогорул, Шилүүстэй эсвэл америк кинон дээр гардаг Сталлонне, Арни шиг буудаад буудаад үхдэггүй булчинтай нөхдүүд санаанд ордог байх л даа. Гэхдээ өнөөдөр ч бидэнд өөрийн баатрууд байна.
#нийгэм #нийтлэл

Авлигын хэргийн жинхэнэ хохирогчид хэн бэ?

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаж, шүүх эрх мэдэл, хууль эрх зүйн салбарт шинэчлэлт өөрчлөлтийг эхлүүлснээр өмнө нь сонсогдож байгаагүй авлига, албан тушаалын томоохон хэргүүд ар араасаа шил даран ил гарч, шалгагдаж эхэлсэн билээ.
#нийгэм #нийтлэл

Ц.Гомбосүрэн: Б.Бат-Эрдэнэ ямар хариуцлага хүлээх юм, намынхаа хэн нь юм?

Энэ удаа би ярилцлагынхаа зочноор Монголын нийгмийн оюун санааны ертөнц дэхь нэгэн тод фигур, Төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг урьсан юм.
#улстөр #нийтлэл

Тегеранд Элчин сайдын яамаа нээвэл оновчтой мэт?!

Иран нь ойрын ирээдүйд бүс нутгийн их гүрэн болох амбицтай. Ираны өнөөгийн дэглэм нэг өдөр солигдоход л дараа нь бүс нутагтаа цэцэглэн хөгжсөн, харьцангуй европжиж соёлжсон, хэтдээ өрнийнхөнтэй түншилж чадах бэлээхэн хөрстэй, нөлөө бүхий нэгэн гүрэн аажмаар төлөвшиж байна
#улстөр #нийтлэл

Тэр бөх хэний хэн бэ?

Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн урьдчилсан прогноз дүнгийн талаар өгүүлэл бичсэн нь сонгуулийн эцсийн дүнтэй бараг мөргөсөн билээ. Нэгтгээд би л бичсэн болохоос энэ нь мэргэжлийн олон арван хүний нэлээд хэдэн сарын хөдөлмөр, шинжлэх ухаанч аргачлалынүр дүн байсан юм.
#улстөр #нийтлэл

Дээлэн доторх размер биш дэлхийн энтэй размер яръя

Дэлхийн эдийн засгийн чуулган буюу Давосын чуулган гэж нэршсэн тэрхүү алдартай арга хэмжээг сурвалжлах бололцоо надад тохиож байв. Сэтгүүлч хүнд үүн шиг чухал томилолт гэж хаа байхав. Миний энэ үгтэй сэтгүүлчид бүгд санал нийлэх биз.
#улстөр #нийтлэл

Монгол-Хятадын харилцаа: Их түүхийг гэрчлэх нэгээхэн зураг

Миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе гэсэндээ хүрч архиваа дахин ухлаа. Ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг, энэ зураг дээрхи эрхмүүдийн үр ач нар харж баясаг гэсэн үүднээс тэр л дээ. Иймэрхүү төрлийн цуглуулга надад нэлээдгүй байгаа тул хааяа нэг ингэж үзүүлж байгаа!
#нийгэм #нийтлэл