Нийгэм, улс төр 7881 нийтлэл байна

Сири–Мъянмар, Палестин–Израиль ардчиллын нэг самбар дээр

Нобелийн энх тайваны шагналт энэ бүсгүй яриандаа халаад Мъянмарын лал шашинтнуудад тохиолдож буй аюулын тухай ярьсан ба тэндхийн лалын шашинтнуудад анхаарал хандуулахыг хүссэн юм.
#улстөр #нийтлэл

Монголоос мордсон тагнуулч

Монгол орон Зөвлөлтийн алдарт тагнуулч, элчин, консул Иван Андреевич Чичаевын амжилтын гарааны анхны гишгүүр болжээ. Дэлхийн II дайныг хүртэл түүний томилогдон очсон улс гүрэн бүхэн аугаа СССР-ийн бүрэлдэхүүнд багтаж эс бөгөөс эрхшээлд нь орж байжээ.
#нийгэм #нийтлэл

Бие биенээ бахалзуулаад л, гүлдэлзүүлээд л, гөлөлзүүлээд л...

Манай улс төрийн намууд бие биенээ түмний нүдэн дээр муу муухай хэлж, идсэн ууснаар нь дуудаж ,баалж, тавлаж гөлөгнүүлэх гүлдэлзүүлэх бахалзуулах нэг сайхан арга олжээ.
#улстөр #нийтлэл

Тэтгэвэр

Зөнөг гэгдэх тэнэг гэгдсэнээс дээр юм. Зөнөг бол насных, тэнэг бол төрөлхийнх. Эдүгээ би бээр өөрийнхөө бичсэнийг өөрөө уншаад л нийгэмд ямар ч хал балгүй, амьдралынхаа төгсгөлийг элээж сууна. Зохиолоо өөрөө бичээд өөрөө уншаад сууж байх ер нь хэнд ямар тээр болох билээ.
#нийгэм #нийтлэл

Ялалтын тухай яриа

Ялалтын баярын өмнөх өдөр улстөр-эдийн засаг судлаач Х.Болорболдтой уулзаж ярилцсан юм. Ардчилсан нийгэмд олон ургальч үзэл дэлгэрсэн учраас диссидентгүй байх ёстой гэж ойлгодог ч бас тийм биш юм гэдгийг энэ хүн харуулдаг учраас ярилцахад сонирхолтой.
#нийгэм #нийтлэл

Гавьяа авьяасын нууц

Улаан туг залуучууд хоёр ихэр юм гэж дуулдаг шиг авьяас, гавьяа гэсэн үгс хоо­рондоо их ойрын садан төр­лүүд. ”Монгол Улсын гавьяат” гэдэг цол байдаг даа. Энэ цол хэргэм нь тамирчин, дуучин, жүжигчин зэрэг онцгой нөх­дүү­дийн хүрэх гээд мацаж яваа өндөрлөгийн нэр юм.
#нийгэм #нийтлэл

Фракцын засаглал

С.Баярцогт УИХ-ын дэд даргын ажлаа өгөв. Оронд нь томилох хүнийг АН бүлгээрээ ярилцлаа. Гишүүн Р.Амаржаргалын нэр гарав. Эмэгтэйчүүд Р.Бурмаагаа зүтгүүллээ. Аль аль нь ганц шалгуураар тэнцсэнгүй. Учир юу гэвэл, УИХ-ын дэд даргын суудал бол албан тушаалын хувьчлалаар “Алтан гадас”-т ирсэн, С.Баярцогт энэ фракцынх.
#улстөр #нийтлэл

Монгол түмний ”ариун дайн”

...АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон нь Монгол байсан гэдгийг заримдаа мартдаг. Энэ холбоотон ач холбогдлоороо Америкаас дутахгүй байв гэвэл шоолж инээх гэж яарсны хэрэггүй. Монгол олон хоньтой. Хонины нэхий бол дулаан хувцас хийдэг стратегийн бүтээгдэхүүн.
#нийгэм #нийтлэл

Муухай гоё

Хүн болгонд ойлгодог юм байдаг. Зарим улстөрч “Би нэг л юмыг ойлгосонгүй” гэж ирээд л сүрхий царайлж харагддаг. Гэтэл нөгөө зүтгэлтэн нь “Би нэг л юмыг ойлголоо” гэж ирээд мэтгэж үзэгддэг. Хоюулаа мундаг. Эхний этгээд нэгээс бусад бүх юмыг ойлгож байхад нөгөө нь ядаж нэг юм ойлгочихоод сууж байх жишээний. Гэтэл мань мэтэд бол ойлгогдох юм нэг ч үгүй болоод байдаг.
#нийгэм #нийтлэл

Намын даргын шинэ жишиг

Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах гэж удтал дуншсан МАН бага хурлаа хуралдуулж бямба гаригийн шөнө шийдвэрээ гаргалаа.
#улстөр #нийтлэл

Дээрхийн гэгээнтэнд бараалхсан тэмдэглэл

Дөч давсан хэмийн халуунд хөглөрөн нозоорох Энэтхэг орон халуун там мэт. Нөгөө үлгэр туульс, дуу, шүлэг, уран зохиолд дүрслэгдээд байдаг ариун Жагарын талаарх бидний ойлголт ангид аж. Тэр хот, суурин, тосгод нь навсархай, балархай, эмх цэгц гэж үгүй. Орчноор нэг зүс гундуу, бие хатангир хүмүүс, мал амьтан, машин техниктэйгээ холилдон зүг чиггүй язганах.
#нийгэм #нийтлэл

Ц.Ганхуяг: Гишүүд хурууны хээгээр санал өгдөг Болгарын туршлага

УИХ-ын гишүүд байхгүй нэгнийхээ өмнөөс санал өгдөг. Нэг гишүүн суудлынхаа ойр орчмын 2-3 хүний саналыг төлөөлөн өгөх нь бий. Зарим нь ирцээ бүртгүүлж картаа шургуулж орхиод өдөржин үндсэн ажлаа тасалдаг. Ийм үед чуулганы танхимд сууж байгаа гишүүдийг тоолбол 10 хүрэхгүй хэрнээ, шургуулж орхиод явсан цахим картын тоогоор ирцээ бүрдүүлж хууль баталдаг жишээ УИХ-д жишиг болон тогтжээ.
#улстөр #нийтлэл

Цахиагийн Арсландорж: Энгийн даруу амьдарч ирлээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үедээ ах дүүсээсээ төрийн албанд ажилладаг хүн үгүй, төрийн ажлыг шударга хийж, ачаа хөнгөн явах үүднээс анхнаасаа ч тэдэндээ энэ тухай хэлж байснаа тодотгоод сүүлд ажилд томилогдсон ахыгаа ч энэ шалтгаанаар ажлаас нь татгалзуулснаа олонд дэлгэсэн билээ.
#улстөр #нийтлэл

Эхнэр улаан сарнайд дургүй болжээ

Өнгөрсөн долоо хоногийн улс төр нэлэнхүйдээ бужигнаантай байлаа. Том үйл явдлууд ч болов, ар хударгаар нь жижиг сажиг юм ч тасарсангүй. Ирсэн зочид хурал хуйгаа дуусган гэр гэрийн зүг буцах зуур эвслийн засгийн газрын нэгэн гол хамтрагч болох МАХН хуралдаж У.Барсболд гэдэг нарийн бичгийн даргаа намаасаа хөөчихдөг юм байна.
#улстөр #нийтлэл

СОЛБИЦОЛ: Кино оператор Г.Маш

Г.Маш гуай Монголын киноны сүүлийн 50 шахам жилийн амьд гэрч. “Алтан үеийнхэн” гэж бидний нэрлэдэг киноны сонгодогуудтай ажиллаж, тэднээс суралцаж явсан түүнд одоогийн залуу киночдод хэлж зөвлөх юм зөндөө бий. Монголын Үндэсний “Эх орон” телевизээр хөтлөн явуулдаг “Солбицол” нэвтрүүлэгтээ Г.Маш гуайг урьж оролцуулсан дугаарыг “Academy Awards-2013”-ын босгон дээр толилуулж байна.
#нийгэм #нийтлэл

Олонх онгирно, цөөнх атаархана

Сөрөг хүчин, олонх цөөнх гээд мань мэтийн хөгшүүлд ухаарах, сурах барууны соёл гэх юм бишгүй бий болж байх шиг. Улс төрчдийн хэрүүл маргааныг чагнаж суухад нэг зориготой авч өөр өөр арга барилтай лидерүүд улс орноо аль болох түргэн хөгжүүлэх зөв зам олох гэж мэтгэлцэж байна гэж ойлгохын арга алга.
#улстөр #нийтлэл

Алгын чинээ газар, алаг цэцэгсийн дунд

Алгын чинээ газар, алгын чинээддэггүй юм байна. Газар гэдэг ер нь багададгүй юм билээ. Алгын чинээ газар гэдэг чинь уртаараа таван метр өргөнөөрөө хоёр метр орчим газрыг хэлнэ. Арван метр квадрат газар гэсэн үг. Бас хаанахын ч гэсэн нэг хүний булшны газар ойролцоогоор ийм байдаг юмуу даа.
#нийгэм #нийтлэл

Бид амарч, тэд ажиллана

“Өдөрт 500 хятад Монголд орж ирж байна. Төр засаг арга хэмжээ аваач ээ!” гэсэн матаас, шургаа фэйсбүүкээр дүүрэн. Дор нь “өмхий п-нууд” гэсэн хараал чихээстэй. Хариуг нь өгмөөр санагдаад болдоггүй.
#нийгэм #нийтлэл

Агуулга андуурсан өдөр

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ бол баярын биш, тэмцлийн өдөр. Хэрвээ баярын өдөр гэвэл бид хэвлэлийн эрх чөлөөгөөр энэ жил хоёр байр ухарснаа, ер нь 100 гаруй орны сүүлийг мушгиж яваагаа тэмдэглэх нь. Харин би энэ өдрийн талаар өөр бодолтой байдаг. Энэ бодлоо 2008 оны энэ өдөр бичиж байсан бөгөөд одоо ч хэвээрээ байгаа тул дахин нийтлэв.
#нийгэм #нийтлэл

Ялын хэмжээг нэмж өгөөч...

Эрүүгийн хуулийн 111 гэж айхтар зүйл анги бий. Түүнийг “Гүтгэх” гэдэг юм. Хүн гүтгэсэн нь тогтоогдвол тэр зүйл ангиар шийтгэгдэнэ. Голдуу сэтгүүлчид тэр зүйл ангиар яллагддаг. Шүүгч “За яахав дээ, хөөрхий” гэж бодвол доод тал нь 10 гаруй сая төгрөг, тэгж бодохгүй бол шууд шорон руу “марш”.
#нийгэм #нийтлэл

Еэвэнгийн талыг алга болгосон таван дутуу юм

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн хагас баярын тал мэнд хүргэе. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг жагсаалтад дэлхийн 179 орноос Монгол 98 дугаарт орсон, хагас эрх чөлөөтэйд тооцогддог учир бүх зүйл тал еэвэн шиг байх ёстой болж байна.
#нийгэм #нийтлэл

Ард түмээн, хулгай сөхөж бүү улс төрж, чимээгүй налайгаад сайхан тайвшир

“Даварсан хулгай даамжирсаар эх орны минь сүнсийг дуудчих вий дээ” гэж санааширсан нэгэн байхад, “Бүү хэрүүл өдөж улс төрж. Чимээгүй налайгаад сайхан тайвшир” гэх өөр нэгэн бий. Төрийн гэх том тогоотой хоолонд хушуу дүрж амжсан хүмүүсийн үг хоёрдахь нь биз.
#улстөр #нийтлэл

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь

Би өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагатай болмоор байна. Надад нэг хэвлэл мэдээллийн байгууллага өгчихвөл би жинхэнэ ална доо. Би сэтгүүлчдээ жинхэнэ эрх чөлөөтэй байлгана. Хэвлэл бол эрх чөлөөтэй байх ёстой. Хэзээ дуртай цагтаа ажилдаа ирж хэзээ дуртай цагтаа ажилаасаа тарж болно. Мөн цалингаа хүссэн өдрөө авч болно. Орой үдэш сууж ажиллаж болно.
#нийгэм #нийтлэл

С.Батболд: Өмнөхөө үгүйсгэж суух зав Засгийн газарт байдаггүй

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.БАТБОЛДТОЙ ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Шээсээрээ тэмдэг тавиад л миний нутаг гэж зарлана...

Бар бол шээгээд л газар нутгаа тэмдэглэчихдэг. Чоно ч гэсэн. Тэр нэг том яртай модноос энэ хэдэн бургас хүрэх хооронд хэд хэдэн газар жижкэн жижкэн шээчүүл бусад нь тэрнийг үнэртээд давж цаашаа нь явахгүй. Явуул алуулна.
#нийгэм #нийтлэл

С.Баярцогтын хэлсэн, бас хэлээгүй үг

УИХ-ын дэд дарга С.Баярцогт өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөв.
#улстөр #нийтлэл

Ардчилалын хурлын мэдээ мэдээлэл

Сайхан болж өнгөрч байна. Хот хороо маань өнгөө заслаа. Өө биш хотын төв өнгөө засч, хороо маань хэвээрээ хэвээрээ. Заваартаа л нуль шороо. Гэхдээ сайхан байна. Оройд ажил тараад автуусанд суухын оронд сайхан алхаж байна шүү дээ.
#улстөр #нийтлэл

Комент ба Комеди

Комэнтийн асуудлыг УБ –ын утаа мэт ноцтойгоор авч үзэх хэрэггүй л болов уу
#нийгэм #нийтлэл

Танхай эмээгийн цуврал-6

Танхай эмээгийн цуврал-6
#нийгэм #нийтлэл

“Хаан нүцгэн байна”

Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш авч үзээгүй өндөр оноог Бурхан Халдун уулнаас буух үеэрээ цуглуулсан Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнгөрөгч долоо хоногийн онцлох хүн болж чадлаа. Харамсалтай нь, тэр оноо хасах тал руугаа давамгайлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гардуулах шалтгаан болсон нь жаахан тиймхэн.
#улстөр #нийтлэл