Нийгэм, улс төр 7881 нийтлэл байна

Э.Мөнх-Очир: Өөрөөсөө өөр шинэ хүний дүрд тоглож Ерөнхийлөгч болох гэж үү

Өнөөдрийн миний зочин УИХ-ын гишүүн асан, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Мөнх-Очир. Удтал дуугүй байсан түүний араас хэвлэлийнхэн бид нэлээдгүй хөөцөлдөж байсан юм. Байр сууриа бөөрөнхийлж, хэн нэг лидерийн халхавчин дор бэмбэлзэж явдаггүй, шударга шулуун араншин нь түүний нэгэн тод имиж юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя.
#улстөр #нийтлэл

Ардчиллыг баталгаажуулж, авилгыг цэглэхийг залуус дүү нартаа уриалж байна

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Эрдэнэ баавайн “Наран тогоруу” өгүүллэгт “Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ” хэмээдэг шиг Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжсэн энэ хорь гаруйхан жилийн дотор “ёстой л нэг гайхмаар олон” үйл явдал болсон байх юм даа.
#нийгэм #нийтлэл

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн-2

Энэ удаагийн мэтгэлцээнд намайг оруулсангүй. Гэхдээ тагнуулын мэдээнээс жоохон юм мэдэж авлаа. Мэтгэлцээн оюуны маш өндөр төвшинд болсон гэнэ. Толилуулья:
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгч болох нь тэрний, чадах нь бидний эрх ашиг

Чингис хааны ”Мориноо­соо буугаад улс гэрийг төвх­нүүлэх нь ”тамын хуурай” байсан” тухай үг хамгийн сургамжтай нь. Ёстой л тийм байсан байх. XIII зууны үеийн Монголын түүх нь аян дайны түүх л байдаг.
#улстөр #нийтлэл

Х.Тэмүүжин сайд аа, Ц.Нямдоржийн зөв байж...

Сайдад хаягласан нийт¬лэл бичих санаа төрсөөр удлаа. Түүнийг олон жилийн өмнөөс мэднэ. Мэднэ гэдэг нь түүний үзэл бодлыг байнга хүндэтгэж явсантай хол­боотой билээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Тэмүүжин гэх залуу хувь хүний эрх чөлөөг хамгаалж хүндэтгэсэн нэг л өөр өнцөгтэй нийтлэл бичиж эхлэх үеэс байнгын уншигч нь явсаар ирлээ.
#улстөр #нийтлэл

С.Молор-Эрдэнэ: Улс төрийн ган болж байна

Энэ удаагийн зочноороо Тех­никийн ухааны доктор, Филосо­фийн ухааны доктор, улс төр суд­лаач С.Молор-Эрдэнийг урьж ярилцлаа. Түүнтэй ярилцах үнэ­хээр сонирхолтой, зарим талаар гашуун оргиулсан үнэнтэй, басхүү нэлээд хөгжилтэй байв. Үнэ­нийг хэлсэн хүн адлуулж, үл ойл­гогдож, амьдрал тэмцлийнх нь зам саад бэрхшээлээр дүүрэн байх нь бий. Магадгүй С.Молор-Эрдэнэ тэдний нэг ч байж мэдэх юм.
#улстөр #нийтлэл

Ба аваргад хэлэх пи ар зөвлөгөө

Сонгуулийн пи ар сайхан болжээн. Манай пиарчид бол дэлхийд гайхагдуушдтай шилдэг нь гэдэгт би итгэдэг. Тэхдээ манай пи арчид бол Ба аваргыг маань арай л хэтрүүлжээн шүү.
#улстөр #нийтлэл

Б.Мөнхжаргал: Ерөнхийлөгчийн сонгуульд АНУ дахь Монгол иргэд, байгууллагууд маш идэвхтэй оролцож байна

АНУ дахь монголчууд анх удаагаа Ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцох гэж буй билээ. Энэ түүхэн үйл явдлын талаар Монгол улсын Элчин Сайдын Яамны Консулын хэлтэсийн дарга Бямбаагийн Мөнхжаргалаас цөөн зүйл тодруулав.
#улстөр #нийтлэл

МАН, эрдэм боловсролыг “хорлох” мэргэн арга олжээ

МАН, Монголын боловсролыг хорлох нэгэн мэргэн арга бодож олсон гэлтэй. Энэ нь ямар арга вэ. Хүний сурсан эрдэм мэдлэг, боловсролыг үнэгүйдүүлэх буюу боловсролгүй харанхуй бүдүүлэг байлгах гэж болох юм. Нүүдэлчдийн удам малчид хэдий бүдүүлэг ч гэсэн үр хүүхдээ “мал дагуулж мал болгож байхаар” эрдэм номын мөр хөөлгөе гэж боддог юм л даа.
#улстөр #нийтлэл

Метатехнологи Монголыг, шинжлэх ухаанч иргэншил монголчуудыг заналхийлэх цаг айсуй

Тээр жил улс төрч Ц.Элбэгдорж АНУ-ын Харвардын их сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр төгсчихөөд Монголдоо ирээд Нүүх үү, үлдэх үү? хэмээх цуврал лекцээ уншсанаас үүдэн надад XXI зуун: Таамаглал, төсөөлөл номоо бичих санаа төрж билээ. Мань хүний лекцэнд хэд хэдэн чухал санаа байсан.
#нийгэм #нийтлэл

Улс төр дэх “Ромнизм” буюу нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ

Их ойрын жишээнээс эхэлье л дээ. Тэтгэвэртээ суусан аав, ээж хоёр маань зуслангийнхаа хашаанд зуны байшин барих санаатай тэтгэврийн зээл авч, Түнхэлийн модны үйлдвэрээс хэдэн палк татжээ. Хавар цагаан сарын өмнө, үнэ хямд дээр нь гэж татсан хэдэн палкных нь хагасыг цагаан сарын дараа нэг удаа очиход нь хулгай аваад явчихсан байв.
#улстөр #нийтлэл

С.Ламбаа: Ц.Элбэгдорж бол замын дундаас ороод ирсэн улстөрч биш

УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаатай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Вашингтон хотноо хуралдсан Олон Улсын Монгол Судлалын Долоодугаар Бага хурлыг сурвалжилсан тэмдэглэл

Монгол Соёлын Төв, Монгол улсын Элчин Сайдын Яам, Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгээс хамтран зохион байгуулдаг “Олон улсын монгол судлалын бага хурал” Вашингтон хотноо 5 сарын 3-5-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
#нийгэм #нийтлэл

Зүгээр л эрхэмлэх, дэмжих Ерөнхийлөгч бидэнд хэрэггүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид явж байна. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нэр дэвшигч парламентад суудалтай намуудаас дэвшээд байгаа. Одоогоор хөдөө орон нутгаар л ажиллацгааж байх шиг байна. Өмнөх жилүүдийг бодвол хар пиар гэж бидний нэрлэж заншсан хэт бохир бараан аргачлал, улаан гүжир харьцангуй багатай сонгууль явагдаж байна уу даа.
#улстөр #нийтлэл

СОЛБИЦОЛ: Элчин сайд С.Хүрэлбаатар

Японд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатарыг албан хэргээр түр ирээд байхад нь “барьж авч” хийсэн энэ ярилцлага өнгөрсөн оных. Хувилай хааны нүсэр флот Японы арлыг хоёронтаа дайлсан тухай баримтат кино хийлгэхээр ажиллаж байгааг нь би урьдаас мэдэж байсан болохоор урилгыг минь хүлээж авахаар нь ихэд олзуурхан баярласан.
#улстөр #нийтлэл

Цэвэр хүний явдал

Жинхэнэ цэвэр амьтан байснаа саяхнаас л мэдлээ. Бага сургуульд байхад багш минь хэлж байсан юм. “Энэ нойлын ногоон тэгийн тархи цэвэрхэн хэвээрээ дууслаа, яана” гэж. Тэр үед намайг доромжилж байх шиг санагдаад гомдож байсан. Одоо бодохноо магтаж байж. Бага ангийн багшдаа баярлалаа.
#улстөр #нийтлэл

Киттигийн аллага, Ерөнхийлөгчийн хориг, 76 “мангуу”

Парламентаас буруу шийд гарах тохиолдол олонтоо. Ерөнхийлөгч нар ч цаг тухайд нь тийм шийдвэрт хориг тавьж буй харагддаг. Олуулаа атлаа яагаад парламентаас заримдаа маш муу үр дагавартай шийд гардаг вэ? Ерөнхийлөгч ганцаараа яагаад байнга маш зөв хориг тавиад байдаг вэ?
#нийгэм #нийтлэл

Юун монгол хятад хүмүүсийн итгэлцэл

Монголчууд яагаад хятадуудад итгэдэггүй вэ? Яагаад гэвэл хятадууд Монголын оршихуйг үгүйсгэдэг юм. Мэдээж албан ёсоор биш л дээ. Өндөр дээд хэмжээнд дарга нар нь Монголын тусгаар тогтнол бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг гэж тувт давтдаг.
#нийгэм #нийтлэл

Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна

Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа өнөөдрийн маань амьдрал их сонин бодлууд төрүүлж байна
#нийгэм #нийтлэл

Төр нураах хайр сэтгэл

Манай энд нээх олон охид хүүхэнтэй ээлжилж явдаг нэг залуу байдын. Гэтэл тэр ссаяхан ээжтэйгээ муудалцаад ээж нь тэгжээшд. Чи явалдаж болноо. Гэхдээ явалдах хүнээ зөв сонго. Ерөнхий сайдын дүү байдгүймаа гэхэд ядаж хорооны даргын дүү байж болдогүймуу. Хэн нь мэдэгдэхгүй юмтай явхын. Тэр хүүхэн чинь 17 тэрбумын тэндэртэй байдгүймаа гэхэд 10 зуун мянгын цалинтай байж болдогүймуу.
#улстөр #нийтлэл

ХЗХ: Амь, Амьдрал

МА(х)Н-ын түүх урт. Сайн юм бий бий, муу нь ч бас мундахгүй. Дангаараа төр барьж байх үедээ гурвантаа иргэдийнхээ өмчид халдсан намтартай. 1929 онд Х.Чойбалсан феодалын хөрөнгийг биечлэн хураасан бол түүнийг нас бармагц Ю.Цэдэнбал монголчуудаас малыг нь хамаад авчихсан. Баян хоосны ялгааг арилгаж, өөрийн гэх өмчгүй үгээгүйчүүдийн нийгэм байгуулах гэсэн бүтэлгүй туршилт л гэж өнөөдөр бид ойлгодог.
#нийгэм #нийтлэл

Конкурс хэмээх наян минутын баривчилгааг болимоор байна

Хүүхдүүд ерөнхий бо­ловс­рол хэр зэрэг эзэмшсэн эсэхийг конкурсны наян мину­таар мэдээд авна гэдэг шиг худлаа юм байхгүй. Ер нь яах гэж элсэлтийн шалгалт авдаг юм. Орчин цагийн монгол­чуудын амьдралын хачин хувь заяа энэ элсэлтийн шал­галт гэгч юмнаас эхэлдэг. Тэр өдөр сургууль төгсөгч хүүхдэд өчүүхэн гай, ялимгүй аз хоёрын аль нь ч тохиож бол­но.
#нийгэм #нийтлэл

Ширэндэвийг шившиглэсэн зусрын үгс

МУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнөх талбайд нэгэн сүрлэг хөшөө буй. Босгоод жил ч болоогүй байна.
#нийгэм #нийтлэл

Пол Пеллиогийн Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүний өргөмжлөл

1921 онд Монгол улсад шинжлэх ухааны анхны байгууллага болох “Судар бичгийн хүрээлэн” Түүх, Хэл зохиол, Газар зүй гэсэн гурван тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Шинэ тутам байгуулагдсан эрдмийн ийм байгууллагад чадалтай боловсон хүчин, эрдэмтэн мэргэд хамгийн чухал хэрэгцээтэй байсан нь лав.
#нийгэм #нийтлэл

МАН цус шинжлэгч үү

Бодвол бөх барилдуулахад заавал цэвэр цусны Чингэсийн удмын бөх бол сайн, бусад нэг хоёрдугаар үеийн эрлийз цустай бөх бол муу гэж ангилдаггүй биз дээ. Бас барилдахын өмнө өрсөлдөгчөө гутаан доромжилж барилдахдаа зодох, балбах, хазах зэрэг элдэв балай мэх хийж болдоггүй баймаар юм.
#улстөр #нийтлэл

Сайн Муу Хэрцгий дэвшигчид

Тэгэхээр эмэгтэйчүүдээ хайрлая аа. Эрчүүдээ ч бас хайрлая, Монгол эр хүн гэдэг цаанаа л нэг өөр дөө. Сайн эр хүний гар цэвэр байдаггүй юмаа, (дуу нь өндөрсөж), сайн эр хүний гарт хөлс шингэсэн байдаг юмаа, хөдөлмөр шингэсэн байдаг юмаа...
#улстөр #нийтлэл

Хүүхдийн нүд хэцүү

Нэр утга нь солигдсон ч “Зургаан сарын-1” манийг мэдээ орохын л хүүхэд баяр­ладаг өдөр байсаар ирсэн. Хичээл тарж, хөхөө донгодож, цэцэг урган баярлахгүй бай­хын аргагүй цаг үе юм даа.
#нийгэм #нийтлэл

Дараагын ерөнхийлөгч

Сонгууль дөнгөж эхэлж байна. Гэтэл хараад байхад хаа сайгүй нэр дэвшигчдийг муулсан улс. Анх бол би сурталчилгааны нэвтрүүлгийг нь үзчээд яасан ч мундаг улсав, ард түмнийхээ төлөө санаа зовдог энэ гурван хүнийг гурвууланг нь ерөнхийлөгч болгочихысон гэж боддог байж.
#улстөр #нийтлэл

Амиа бодсон сонгууль

(Нийтлэлч Артгаа буюу Артанъян буюу 10.000-н өлзий буюу Түмэнөлзий энэ удаад сэтгүүлч Б.Цэнддоотой блицээр ярилцлага хийснийг дор нийтлэв.)
#улстөр #нийтлэл