Нийгэм, улс төр 8,201 нийтлэл байна

ҮЛЭМЖ ҮЗЭХҮЙН БЯСАЛГАЛ

Бид бясалгалын дараа орой бүр Ариун номын айлдвар сонсож байлаа. Гоенко багшийн айлдварын бичлэгийг сонсож байхадномлолоо ойлгомжтой, энгийн, заримдаа хошин шогийн мэдрэмжтэй их сайхан сургаалайлдаж байлаа. Ариун номын айлдвар сонсоод зарим сэтгэлд хоногшсон сайхан айлдваруудыг толилуулья.

Жалганы улс төрөөс ангижрахуй

ҮХНӨ-ийн хувилбарт тусгагдаж буй холимог тогтолцоогоор сонгууль явуулбал тойрог тойрсон төсвийн хуваарилалт багасна. УИХ-ын гишүүд нь жалга довын улс төр хийхээ больж, арай томоор харж эхэлнэ. Улсын хэмжээний бүтээн байгуулалтууд, том төслүүдэд анхаарч эхэлнэ. Бидний шүүмжлээд байдаг улстөрчид арай том юм ярьж, алсыг харсан шийдвэрт анхаарч эхэлнэ.

Гавьяаг нь Х.Бадамсүрэн хүртэж, гавыг нь Д.Эрдэнэбилэг зүүлээ

ОХУ-ын “Ростех”-ээс ирсэн захидалд Эрдэнэтийн 49 хувийг Монголын талд өгөх эсэх тухай хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсныг сануулъя
##эрдэнэт

Сонгодог парламент хийгээд хөршүүд

Хэдийгээр бид парламентын засаглалтай улс гэдэг ч гадаадын судлаачид манайхыг хагас парламентын засаглалтай гэх нь бий. Учир нь парламентын засаглалтай ч эрх мэдлийн хуваагдал ихтэй, хайбрид маягтай л даа.

Амьд явбал улсын наадам үзнэ

Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн Хүй долоон худаг руу хошууран давхиж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын нэг өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.

Зовлон жаргал сүлэлдсэн, золио тэнхээ сорьсон нүргээнт энэ хотод аз ивээл эрэн алагхан зүрх цохилно...

Эрхэс өвдөөгүй байхдаа дүүтэйгээ өдөржин тоглодог, үргэлж хамгаалдаг, хаа ч байсан хамтдаа гүйж явдаг байж. Одоо тэр эмнэлгийн орон дээр өдрөөс өдөрт тэнхэл алдан хэвтэж байна. Хүмүүс ээ, зургаахан настай дүү нь донор болох гээд хүний газар, айлын гэрт бүлтгэнээд байж байна. Энэ хоёрыг авраач. Эрхэс хүүд ахин тусламжийн гараа сунгаач гэж би та бүхнээс чин сэтгэлээсээ гуйж байна.

Ноцтой үгс...

Л.Оюун-Эрдэнийн хэл­сэн ноцтой үгсийг мартаж болохгүй. Шударга бу­сын хонгилыг өрөгчид бо­лох Монголын хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараагийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэхчлэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах хуйвалдаан өрнүүлснийг Л.Оюун-Эрдэнэ нийгэмд хэлсэн.

Шуурхай тойм: С.Лавровын тээсэн аюул

Ардчилсан Парламентад итгэж байна! Олон намын тогтолцоотой Парламентыг нөхцөл байдал нэхэж байна!
##уих

Зам мандтугай !!!

Ковидтой өнгөрсөн хоёр жилд автозам, төмөр зам ямар чухал болохыг эрхбиш бид ухаарч ойлгосон байх. Тэр тусмаа хилийн боомтуудынхаа ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадлыг үтэр түргэн нэмэгдүүлэхгүй бол улс орноороо жинхэнэ сүйрч, алингаа алдаж болох аюултайг харлаа шүү дээ. Дахин хэлье! Зам мандтугай! Монгол Улс Мянганы төмөр замтай болох болтугай!

С.В.Лавров: Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүй

Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг.

С.Лавров энэ гэрээ болон протоколыг л сануулах гэж ирэх байх

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ
##aн

Дайн ёрлох хэрэггүй, гэхдээ (2)

АНУ ба Өрнөдийн тулгаад буй дэлхийн дэг явцгүй болсон, бодит биш, либерал консерватив дэлхийн дэгийг сөрөх өөр дэгийг Хятад, Орос хоёр дэмжиж байна хэмээн хятад эрдэмтэн үзжээ. Хоёр орны харилцаан дахь эдийн засгийн потенциал Хятадын хувьд нэн чухал.

Үндсэн хууль бол хөгжлийн эхлэл цэг

Хүн төрөлхтний хурдацтай хөгжлийн зам үндсэн хуулиас эхэлж парламентын засаг үүсч эдгээр улсуудаас гадагш тарж, тэр хүрээ одоог хүртэл тарсаар байгаа юм.

Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах ёстой

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн чухал заалт бий. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал, тухайлбал Парламентийн хууль тогтоох эрхтэй танхим, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх эрхийг ард түмэн эдлэх ёстой гэсэн заалт. Энэ бол Төр ба Иргэн хамтын хүчээр улс орноо хөгжүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой заалт.

ҮНДСЭН ХУУЛИЙН ФИЛОСОФИ

Хэрэв Үндсэн хуулийн гол заалтуудад зарчмын талаас нь хандахгүй дан ганц заалтын механик талаас нь харах ахул Үндсэн хуулийн зарчим нийгэмд хэрэгжиж чадахгүй. Үүнийг л философи тал нь гээд буй хэрэг.

Үхэр тэргээр гэрээ бариастай нь нүүж байснаа наадмаараа рекламдъя

Гэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог.

МОНГОЛЫН ХОЙД НУТГИЙГ ОРОСТ ​АЛДСАН НЬ

Монголын баруун хойд нутаг алтайгаас эхлэн зүүн зүгт Байгаль далай хүртэлхи үлэмж их монгол нутгийг Оросын дипломатч, генерал- адмирал ​Федор Головин элдэв зальт арга, цэргийн хүч хэрэглэж, ​Ойрдын Галдан бошигтыг монголын эсрэг турхирч, ​манж нартай давхар тохиролцож түрэмгийлэн булааж авчээ. 700 гаруй алтны ордтой, Байгаль далай орчмын монголын үзэсгэлэнт ​нутаг ингэж ​Оросын мэдэлд орсон юм.

ЗУНЫ ТЭМДЭГЛЭЛ

Улирал солигдох заагаар нэг юм бичмээр санагддаг. Амьдралын мөчлөг өнгөрөөд байгаа юм шиг санагддаг юм уу яадын. Тэхдээ Зуны тэмдэглэл, Намрын тэмдэглэл гээд адилхан нэрлээд байгаа нь буруу байх.

Цэцийн шийдвэрийн ард Үндсэн хуулийн эрх ашиг байхгүй

Цэцийн энэ удаагийн шийдвэрийг Үндсэн хуулийг гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан шийдвэр гээд хэлчих нь үнэнд дөхөж очих биз. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй, үүний дотор Үндсэн хуулийн цэцийг энэ хэвээр нь үлдээж болохгүй гэдгийн бас нэг баталгаа.

В.А.Обручев "Хиагтаас Гулз хүртэл аялсан минь" 1892-1894 оны аяллын тэмдэглэл

Монгол уншигчдад “Санниковын газар”, “Дэлхийн гүн рүү аялсан нь” зэрэг уран зөгнөлт зохиолоороо хэзээний танил болсон Зөвлөлтийн зохиолч, эрдэмтэн судлаач В.А.Обручевын зуу гаруй жилийн өмнө “Хиагтаас Гулз хүртэл аялсан” аяллын тэмдэглэлийг монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болгоод тун удаагүй байна.

Өөрчлөлтөд дургүй байна уу, өөрчлөх хүмүүст нь дургүй байна уу?

Монголчууд босстоо асар үнэнч байх боломжгүй учир мафи байгуулж чадахгүй гэдэг бас л оносон егөө.

Төрийн сүлд

Монголчууд юуг сүлдлэх вэ гэдэг л гол нь. Ер нь бид юуны ачаар өдий зэрэгтэй амьд мэнд явна-түүнийг л сүлдэлье. Өөрөөр хэлбэл монгол хүний амийг зогоож буй язгуур сурвалжийг хайя. Юу байх вэ олъё!

Мянганы зам Мянгуужингийн үлгэр биш байж

Анх энэ төслийг эхлүүлж байхад итгэж, дэмжихээсээ элэглэн шоолж, доог тохуу хийх нь дийлэнх байснаа эргэн нэг санацгаая! Монголын цуутай нийтлэлч нэгэн эрхэм хүртэл “Мянганы зам Мянгуужингийн үлгэр” гэж бичиж байсан юм шүү дээ.

Загастайн зам ба Дарханы зам-Засгийн газрын “шагнал”, “шийтгэл”

-Ард түмэн их итгэл хүлээлгэсний дараах бэлэг гэж УИХ-ын дарга Л.Энэбиш агсан “Мянганы зам” нэрийг санаачлан нутгаасаа эхлүүлж байжээ-
##зг

Төрийн сүлд өршөө

Ийм үед Монгол Улсын хөгжлийн зам, ирээдүйн сайн сайхан, мандал бадралын төлөөх хүсэл эрмэлзэл хаашаа чиглэж, юунд тэмүүлэх вэ? Энэ асуултад нийтээрээ хариулж, нэгэн хүн мэт нэгдмэл үзэл, цэх зорилготой болж гэмээнэ бидний үнэн сүсгээр шүтэн залбирах, Монгол Улсын Төрийн сүлд чухамхүү тэр болох учиртай. Хүсэл эрмэлзлээ тодорхойлоогүй цагт ямар ч “амьд”, сайхан морийг дугуй тэмдгийн төвд залаад нэмэр болохгүй л болов уу хэмээн мунхагланам.

“Өнөөдрөөс илүү маргааш”-ийн Парламент ямар байх бол?

152 гишүүнтэй болсноор гишүүд “Нөлөөллийн” ажлаа биш “Төлөөллийн” ажлаа хийх болно.
##ман

Технологи бол хүний эрх!

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцийн оролцогч талуудын 15 дугаар бага хурал (COSP15) Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд амжилттай болж өнгөрөв.
#технологи #хүний эрх #хөгжлийн бэрхшээл #ялгаатай хөгжил

Үндсэн хуулийн өөрчлөлт: Сонгуулийн тогтолцоо ба Парламентын чадамж

4 сая хүнтэй Гүржийн парламент 151, 9 сая хүнтэй Шведийн парламент гэхэд 181 гишүүнтэй. Тэгэхээр манай хувьд 150 гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон тоо. Үүнээс илүү гарна уу гэхээс дутаж болохгүй. Ядаж одоогийнх шиг 39 хүн хуруугаа дараад 20-ийнх нь саналаар хууль батлагддаг байж болохгүй.

1911 оноос өмнөх болон хойших үеийн Монгол улсын дотоод, гадаад бүрэн эрхт байдлын асуудалд дайх үг

1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаарх судалгаа нь үндсэндээ тэр цаг үеийн гол гол үйл явдлын талаарх мэдээллийг эх сурвалжуудаас авч ашиглах, түүхэн үйл явцыг сэргээн авч үзэхэд чиглэж буй. Тийм болохоор тэдгээр судалгаа нь монголчуудын өөрсдийнх нь дунд өрнөсөн үйл явдлуудад л чиглэж буй агаад бүс нутаг, түүнээс хальж гарсан түүхэн үйл явц болон олон улсын эрх зүйн асуудлуудыг бүрэн орхигдуулж байна.

Дайн ёрлох хэрэггүй, гэхдээ (1)

Зэвсэглэл ба дайчлах чадавхиараа АНУ, Орос, Хятад гээд жагсаж байдаг юм бол Хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй.