Нийгэм, улс төр 8,357 нийтлэл байна

МОНГОЛ УЛСЫН 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ГАДААД БОДЛОГО, TYYHИЙ ОНЦЛОГ (1)

Технократ гадаад бодлогынх нь сонгодог жишээ нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцэх “Гуравдагч хөршийн худалдааны хууль” байлаа.

МАРГААШ ДАХИН НАР МАНДАНА

С.Зориг монгол хүнд биш, “монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн.

Богд уулаа Чойбалсан уул гэж нэрлэв

Найрамдал-дружба гэх үгийг модон жорлон дээрээ томоор бичдэг болсон гээч.

Сонгууль, Корона, У.Хүрэлсүх гурав

Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сагсуу, эрүүл согтуу нөхрийг улсын тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй.

Ганцаараа ирээд ганцаараа буцна

Хүний үйлсээр хүүдэгнэдэг, татвар төлөгчдийн мөнгөөр зоологсод эцсийн зогсоолдоо ирснээ мэд.

Монгол бол дэлхийн хамгийн толерант нийгэм

Ямааны мах халуун дээрээ гэж. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлээгүй байхад халуун сэргэг дээр нь гурван нэр дэвшигч нөхдийн халуун сонорт нь хүргэе!

SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой

-“Сэюү” компанитай хийсэн “МИАТ-ийн гэрээнээс үүдэх хохирол Дайны эрсдлийн даатгалын хохирлоос хавьгүй өндөр байна-
##миат

С.Эрдэнэд Монгол төрийн босго өндөрдөнө

С.Эрдэнэ АН-д төдийгүй Монголын ардчилалд гологдож байна
##ан

“Хар” хочит Б.Отгонбаатарын “цаг ирлээ"

"Гав тайлах бизнес" үргэлжилсээр байна уу
##hg

Ардчилагдсан нь (II)

Улс төрийн бүтэц болон инститүцүүдээр нь авч үзэх юм бол Монгол Улсад үндсэн хуульт парламентын ардчилал төлөвшсөн болох нь 1990-2018 оны улс төрийн үйл явцаас тодорхой харагдсан. Перестройкагийн он жилүүдэд дээрээсээ ардчилагдах үе шатыг туулан өнгөрүүлснийхээ дараа МАХН 1990-ээд оны эхээр улс төрийн шилжилтийг нягт нямбай, үнэхээр улс төрийн мэдрэмжтэй удирдан жолоодсон юм. Улс төрийн тоглолтыг өнгөн дээрээ улс төрийн хоёр том нам тодорхойлж байсан ч анхнаасаа МАХН (хожмын МАН) ямагт анхдагч нь байсан агаад арай өөрөөр ойлгогддог байсан байж мэдэх ч энэ байдал нийт хугацааны туршид огтхон ч өөрчлөгдөөгүй.

Ноён Генсек ээ! Хятадын коммунист намын “төлөвлөгөө”-нд орчихолгүй МАН-ын 100 жилийн ойг үдчих юмсан

-Хятадын комиссын намын дүрмээс эш татсан МАН-ын генсекийн мэдэгдэлд Америкийн сенаторууд санаа зовсон нь тоглоом биш шүү-
##ман

Угаасаа дипломат албыг онилоод байсан юм биш үү?

“Хэн хаашаа томилогдох нь вэ”, “Хэн хаашаа”, “Хэний хүүхэд”, “Хэний хүн” гэдэгт түүхэн тайлбар хайж дор ганц нэг түүхэн баримт цухуйлгая.

ЖУДАГ

Байнгын саад, шоронгийн дарга, буяны үйлстэн, тагнуулч, шахааны нэрт наймаачин, орондоо юу яангаан хууль засагч, (ш)гударга ёс дээдлэгч, хэнтэй ч нөхцөж, хаашаа л бол хаашаа хамаагүй урваж шарвах “мэнгэт” Дүлзэнг хамсаатнуудтай нь цуг улстөрөөс зайлуулаагүй цагт улс төр тогтворжихгүй, улс үндэстэн үймэрч үйсэрсээр л байх нь дээ...

У.Хүрэлсүхийн “тойрон хүрээлэгч” Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг “Эрдэнэт үйлдвэр”-ээс холдуулахыг шаардаж байна!

-“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд очсон ч гэсэн тус үйлдвэрийн дотоод хяналт “49 хувийнхны” гарт байна-
##эрдэнэт

“Нарыг хэвээр үлдээгээрэй”, Ц.Нямдорж сайд аа!

Хууль зүйн 5 удаагийн сайд "Яргын" зохиол бичиж, ЗГ-ын 100 хоногийн тайлангаар "Захиалагч"-ийг зарлах хачин биш үү?
##нямдорж

Ц.Нямдорж сайд Ц.Амгаланбаатарыг үлдээж, Э.Бат-Үүлийг нэрлэсний учир

Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр нь хэргийн захиалагчтай холбоотой юм байна. Тийм болохоор эхлээд захиалагчийн хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг тараасан, одоо энэ хоёр хүнийг хуулийн байгууллагын хараа хяналтаас холдуулах гэж байна. Шоронгоос суллагдсан тохиолдолд амь насанд нь эрсдэл учирч болохоор нөхцөл байдалд байна.

ХӨӨРСӨН ТҮМЭН БА ГЭМТ ХЭРЭГ

Ямарваа нэгэн жагсаал цуглаан нь голдуу хэн нэгэн эрх баригч, дарга даамлуудын бүдүүрч байгаад зэвүүцэн, номхон ардыг мэхэлж байгаад бухимдан шаардлага тавин эсэргүүцсэнээс үүддэг. Ингэж илэрхийлэхдээ бөөгнөрч хөөрсөн хүмүүс уурандаа шатан замдаа тааралдсан бүхнийг хэмхчин эвдэлж сүйтгэж, засгийн газарлуу дайран орохыг завдан хүч түрэн давшилж, магадгүй нүдэнд нь нөгөөх аз нь харьсан дарга тааралддаг л юм бол дундаа хийж польдохсон гэж тачааддаг.

Б.Баяраа: Да.Ганболд дээр явуулсан нууц мөрдөн шалгах ажиллагаагаар гэм бурууг тогтоож чадаагүй

Хөрөнгө оруулагч талаа 100 хувь хохироож, Монголын эрх ашгийг 100 хувь хангасан, төгс гэгээрсэн хэлцэл хийгээгүй гэж буруутгадаг юм. Гэтэл Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр харилцан ашигтай хамтран ажиллахын тулд гэрээ байгуулдаг шүү дээ.

ШИНЭ СОРИЛТ & ШИНЭ ЦАГ

Иргэдэд, нийгэмд цар тахал юм юм л бодогдууллаа. Өвчлөл, өвчин, өвчнийг давах гэдэг цоо шинэ ойлголт, мэдрэмж, загварыг бидэнд тулгалаа.

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хам хэрэгтэн гэж харагдаад байна!

Ерөнхийлөгч маань ҮАБЗ бүх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй гэсэн байр суурьтай энэ дүрдээ бүрэн орчихсон, бүр сурчихсан тул ээлжит авираа гаргав уу гэж харагдлаа. Харин өмнөх хурлуудад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хуулиар тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын бүрэн эрхэд халдаж болохгүй, тухайлбал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь гэмт хэрэг гэж хэлэх зүрх байсан уу гэдэг нь туйлын эргэлзээтэй.

Бид Ерөнхийлөгчийг хүмүүжүүлж чадсангүй

-Шаардлагатай бол Онцгой чуулган зарлаж үймээнд турхирсан гишүүдэд хариуцлага тооцъё-
##төр

I. Гамшгийн менежмент

Ер нь сүржин эхлээд даржин дуусдаг нь “монголын ёс”. Ёс учраас хэн ч гайхширахгүй, эргэлзэхгүй… бүгд шууд хүлээж авна. “…байх ёстой зүйл… ингэх гээд л байсан юм… би бүүр аль эрт хэлээ биз” гэх зэргээр өнгөрсөн хойно нь бүгд л мэргэн цэцэн, ёс ёр мэддэг хүмүүс болж жүжицгээнэ.
#монгол хүн

Дэлхийд бид ХЭН бэ?

Ганц л зүйл дутдаг, одоо ч дутаж байна. Ард түмэнтэйгээ, бүр маш тодорхой хэлбэл эдийн засгийг хөдөлгөгч хүчин болох ажиллагсад (ирээдүйн ажиллагсад!), ажил эрхлэх насны жирийн иргэдтэйгээ ямар ч төр-засаг, Ерөнхий сайд ажиллаж ирсэнгүй ээ. Тэнгэрийн, агаарын юм яриад, эсвэл эдийн засгийн ном зохиолд заасантай л ажиллаад иржээ.

СҮЙРҮҮЛЭГЧ

Намын санхүүжилт, үзэл суртал, үйл хэрэг нь ил нээлттэй байх бүх бололцоог бүрдүүлэх оюун сэтгэлгээний дорвитойхон өөрчлөлт, шинэчлэл хийхгүйгээр сүйрсээр, хэрэлдсээр, алалцсаар л байх болно.

Ерөнхийлөгчийг “номхотгох” Үндсэн хуулийн өөрчлөлт

УИХ-ын сонгуульд МАН олон удаа олонхи болж байсан, харин Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд ихэнхи тохиолдолд ялалт байгуулж ирсэн байдаг. 2017 оноос эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт анхнаасаа Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлахад чиглэж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хамгийн их хохирол амсах нь Ерөнхийлөгчийн институт байх нь тодорхой байв. Ерөнхийлөгч хэн гэдэг хувь хүн байх нь чухал биш, Ерөнхийлөгчийн институт бол улс төрийн эрх мэдлийн тэнцвэрт чухал ач холбогдолтой. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бол төрийн дээд байгууллагын гурван гол институц. УИХ-д олонхи болсон улс төрийн хүчин Засгийн газраа байгуулдаг болохоор УИХ дахь олонхи, Засгийн газар хоёр улс төрийн хувьд нэгдмэл ашиг сонирхолтой. Энэ хоёрыг хянаж, эрх мэдлийг тэнцвэржүүлэхийн тулд Ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгодог. Энэ бол манай улс төрийн тэнцвэрийн амин сүнс юм.

Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил

Монгол Улсын газар нутгийг газрын зураггүйгээр нэвтэрхий мэддэг эзэд бол Монголын малчин ардууд, тэдний хүүхдүүд.

Монгол сонгууль

Биесээ барьж идэх гэж талцан зодолдож буй бүлэглэлүүдийг Төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адилхан хулгайчууд гэдэгт бүү эргэлз. Эх орны баялгийг булаацалдаж буй талцсан хулгайчдын аль нэгийг өмөөрвөл Та өмөөрсөн хулгайч бүлгийнхээ хамсаатан болж нүгэлд унана.

Би ардчиллын хүн

#Уухай! бол АН, МАН, ХҮН, нам бус залуучуудын нэгдэл, нийгмээ өөрчлөх хөдөлгөөн юм. Уухай клуб 4 дэх цуврал ярилцлагаа Д.Энхбатыг урин 2021 оны 4 дүгээр сарын 30-ны 20 цагт Клабхаус дээр олон нийттэй нээлттэй ярилцаж, тэдний асуултад хариуллаа. Энэхүү ярилцлагын видео бичлэгийг текст болгон хөрвүүлэхэд дэмжлэг үзүүлсэн “Чимэгэ бичээч” системд талархаж байна. Ярилцлагыг бүрэн хэмжээний видео бичлэгийн хамт текст хувилбараар тоймлон нийтэлж байгааг хүлээн авна уу.
#ерөнхийлөгчийн сонгууль #залуус #оролцоо #уухай

Бурхны өмнөх хөрөг

Булаалт хийдэг Ерөнхийлөгчдөө залбирах нэг л эвгүй. Булаалт бүхэн гэмт хэрэг гэдгийг бид-гурван саяул мэднэ. Хүүхний цүнх бус Засгийн эрх булаасан У.Хүрэлсүхдээ мөргөсөөр нүд аних болж байх шиг.

Ардчилагдсан нь (I)

МАХН-ын удирдлага 1988 онд ардчиллыг дээрээс нь эхлүүлсэн билээ. Улс төрийн сэтгэхүй, ардчиллын талаарх ойлголт төсөөлөл нь хуучин үзэл сурталд баригдсан хэвээрээ байсан болохоор тэр алхмыг тэд хянуур болгоомжтой хийсэн юм. ЗХУ тэднийг гаднын үзэл бодлоос ямагт хол байлгаж ирсэн болохоор өөр яалтай ч билээ?!