нийтлэл 6,574 нийтлэл байна

Золиос ба хүлээс-2

Эртний үгэнд “Ухаан ихэдвэл сэтгэл дутна, сэтгэл ихэдвэл ухаан дутна” гэдэг. Өнөөдөр монголчууд ухаан сэтгэлийг тэнцүүлэх бус аль нэгийг сонгохоос өөр гарцгүй болов. Өршөөлийн хуулийн хоригийн тухайд ярьж байна.
#нийгэм #нийтлэл

Макро эдийн засаг

Хүмүүс ажилгүйдэл, инфляц, эдийн засгийн хямралын тухай сонсоод инээгээд байдаггүй. Харин энэ номыг уншаад багагүй хөгжилдөх байх. Бас нэмээд макро эдийн засгийн тухай сайн ойлголт авна.
#чөлөөт цаг #нийтлэл

Сэрсэн тал буюу Шинэ Гурвансайхан

Хотоос гараад зүүн урагш 200 гаруй км хар замаар давхиад Дэлгэрцогт сумын төвөөс зам салж 100 гаруй км явсаны дараа Дундговь аймгийн Гурвансайхан сумын төв дээр ирэв. Өнгөрсөн жил хучсан асфальтан замаар сумын төвийг хойноос нь урагш өнгөрөөд хэдхэн хоногийн өмнө ашиглалтад өгсөн спорт цогцолборын өмнө ирж буув.
#нийгэм #нийтлэл

Улстөрчийн өгсөн сонголт

-Чамд Цэцгийн долоо ноогдлоо. -Юу? Би өөр хөзөр авах сонголт байхгүй юу?
#улстөр #нийтлэл

Өрийн хавхнаас өндийх боломж

Уул уурхайн мөчлөг өсөх үед алсын хараатай улс орнууд хөрөнгө мөнгө хуримтлуулж нөөцөлдөг. Орос, Казахстан жишээ нь тэгж чадсан учир мөчлөг унах цагт тохиодог эдийн засгийн хямралыг өлхөн давж байлаа.
#эдийн засаг #нийтлэл

Нам төрийн жолоодогч З.Энхболд танаа

Цаг ямагт авилгач, хулгайч, луйварчин, өлсөж хатаж үхлээ гэх арилдаггүй усан бороо мэт мэдээлэлд нэвширч гутарсан иргэд сүүлийн үед Чингис бондын санхүүжилтээр баялаг бүтээж буй том үйлдвэр, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн амжилт бүтээлийг телевизээр харахад сайхан байв.
#улстөр #нийтлэл

Үндэсний удирдагчийн эрэлд…

Бид бүгдээрээ гараад удсанаа одоо л дор бүрнээ хүлээн зөвшөөрч эхлэв. Чингис хаанаасаа эхлээд Чойбалсан, Сүхбаатар,Цэдэнбал даргын зураг, хэлсэн үг тэргүүтэн, нийтийн дунд ихэд тарж Цэдэнбалын эсрэг “Монгол тулгатны 100 эрхэм”ээр ярьсан Лоохууз гуайг зарим нэг нь хараан зүхэх ажээ. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэг ч нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн нь ойлгомжтой.
#нийгэм #нийтлэл

Ялтын бага хурал, чөлөөлөх дайн

Энэ өдрүүдэд 70 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Дэлхийн II дайны төгсгөлийн үеийг Ялтын (Крымын) бага хурлын тохиролцоогоор тавьсан билээ. Ялтын (Крымын) бага хурлаар Монгол Улс олон улсын статусаа олж аван, улмаар Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцсоноороо тусгаар тогтнолоо баталгаажуулжээ.
#нийгэм #нийтлэл

Төвдийн тэмдэглэл (3)

Далайн төвшнөөс дээш зургаан мянган метрт микроорганизм ч тэсдэггүй учир маш ховор. Ийм өндөрт хүчилтөрөгч нэн сийрэг учир ус 70 хэмд буцлана, уулчдын ярьж байгаагаар савтай мөс гал дээр тавихад ёроол хэсэг нь буцлаад байгаа мөртөө дээгүүрх мөс нь хайлдаггүй гэсэн.
#чөлөөт цаг #нийтлэл

Шинэ сайдуудын нэрс

Шинэ сайдуудын нэрс тодорсон гэнээ. Тэгэхдээ их амархан эхлээд сайд болох хүсэлтэй хүмүүсийг жагсаагаад тэдэн дундаасаа сугалуулсан гэнэ. Угаасаа ч сайд болох хүсэлтэй хүмүүс гэхээр бүх намынхаа гишүүдийг жагсаацан гэнэ.
#улстөр #нийтлэл

Супер “СҮГ”-үүд

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 7-нд Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн “Үүрэг хариуцуулах захирамж” гаргасан.
#улстөр #нийтлэл

Айзек Азимов

Алсын ирээдүйд болох мянган жилийн үйл явдлыг өгүүлэх Хөмрөгийн гурвалаа Айзек Азимов ийнхүү төгсгөлөө. Уран зөгнөл, адал явдалт зохиолын төрөлд Бүх цаг үеийн шилдэг бүтээлээр шалгарч, “Хьюго” шагналыг хүртсэн энэхүү гайхалтай цуврал нь уг талбартаа үнэхээр шилмэл зохиолуудын нэг билээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Өрийн хавханд буй Монгол

Өрийн гинжийг таслах зорилготой, Англид төвтэй Jubilee debt campaign гэдэг төрийн бус байгууллага сарын өмнө сонирхолтой тайлан гаргажээ. Гадаад өрөөс бүрэн хамааралтай болсон есөн орныг (Bhutan, Ethiopia, Ghana, Lao PDR, Mongolia, Mozambique, Senegal, Tanzania and Uganda) нэрлээд, эдийн засаг нь өндөр хурдтай өсөж ирсэн ч баян, ядуугийн ялгаа улам тэлж буйг онцолжээ.
#эдийн засаг #нийтлэл

​Тарахаас өөр сайн үйл энэ УИХ-д үлдсэнгүй

Олон хүний тэвчээр барагдаж, тэсвэр алдарч байна. Вакуумд орчихсон, бүсээ тасартал голоороо таргалсан хэдэн улстөрчдийн үйлдэлд голоо тасартал бүсээ чангалсан олон түмэн бухимдаж эхэллээ.
#улстөр #нийтлэл

Одоо Төрийн банкийг хувьчилчихвал бүр ч догь, АН-ынхан!

Төрийн машин зогслоо. Эрэг шураг нь гацаж, ээрч зуураад цааш явах аргагүй болсон бололтой. Түр зуурын энэ тормоз цагаа олоогүйгээс иргэд сонгогчид идэх хоолноосоо илүүтэй санаа зовниж бухимдах аж. Учир нь иргэн хүний сэтгэлд төр тогтвортой байвал тайван төдийгүй үүний дараа хувийн амьдралаа боддог бололтой юм.
#улстөр #нийтлэл

Миний хүү. Чи сонс. Аавыгаа сонс

Миний хүү “БИ ЧАДНА” гэж бодож бай. Өөрийгөө битгий дутуу үнэл. Би мэдэж байнаа. Хэрвээ чи хүсвэл: Миний хүү чи бүгдийг чадна.
#чөлөөт цаг #нийтлэл

Спортын монгол контэнт

Монголын телевизийн спортын контэнт дийлэнхдээ олон улсын том тэмцээн дээр төвлөрдөг. Тиймдээ ч хоёр том спортын суваг болох SPS, Спорт бокс нь Английн премьер лиг, АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн NBA дээр суурилдаг бол бусад спортын суваг нь мэдээ, хэд хоногийн өмнө болж өнгөрсөн давталтаар гол зогооно.
#нийгэм #нийтлэл

Гутранги үзлийг гутаах нь

Нэг их гоё үг бий. “Эм хор хоёр хэмжээгээр л ялгаатай” гэж. Англиараа бол “The difference between medicine and poison is just one thing-the doze”. Хар бараан мэдээ, сэрэмжлүүлэг бидэнд зайлшгүй хэрэгтэй, гол нь давс хужир нь таарсан л байх хэрэгтэй. Хэмжээ нь ихэдвэл улс маань хэт гутранги болох шинжтэй, гутранги улс харин ч ёстой юу ч хийхгүй шүү
#нийгэм #нийтлэл

Микро эдийн засаг

“Эдийн засгийг хөгжилтэйгээр судалж байх хэрэгтэй. Клайн Баумен хоёр ч ингэж боджээ.“ - Н.Грегори Манкин, Харвардын Их сургуулийн профессор мөн Эдийн засгийн үндсэн зарчмууд номны зохиогч.
#чөлөөт цаг #нийтлэл

“MCS”-ээр “АСЕМ Вилла”-г бариулах хөрөнгийг ямар хурдан шийдэж өгөв өө

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зарим шийдвэрийг харахаар “Алтангадас” фракцид төдийгүй, MCS-т хэрхэн үйлчилж, асуудлыг онцгой хурдан шийдэж өгч байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хаана хэрэгжиж байна вэ хэмээн хашгирмаар санагдуулах аж.
#улстөр #нийгэм #нийтлэл

Миний аав

Миний эцэг Олхонууд овогт Балбарын Дашдорж бол Сэлэнгэ аймгийн Дархан суманд ардын засгийн түшмэл–сумын Засаг дарга, өмнөх засгийн тайж Г.Балбар зайсангийнд 4 дэх хүү нь болж 1928 онд ирсэн, Монголын кино урлагийн ахмад зүтгэлтэн, баримтат киноны нэртэй найруулагч нэгэн юм.
#нийгэм #нийтлэл

Ерөнхий сайдын “сүүлчийн” эрх мэдэл

Засгийн газрын зургаан сайдыг томилох хооронд АН дотор чухам юу болоод байгаа, хаана нь юу нь болохгүй байгаагаа харуулаад бараг нүцгэлчихлээ. Тун эвгүй бүтэцтэй, өвчлөл ихтэй байгааг харж авлаа. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлмээр байдаг.
#улстөр #нийтлэл

Төвдийн тэмдэглэл (2)

Хожим тодорсон Жавзандамбын IX дүр гэгч өөрийгөө Монголын шашны удирдагч гэдгээ мэдүүт Монгол руу очих гэж нэлээд хэдэн жил оролдлоо. Тухайн үеийн төрийн бодлого энэ асуудалд нэлээд хатуу хандаж байсан тул иргэний харъяалал үгүй энэ ламд виз гаргаж өгсөнгүй. Гэвч тэрээр арга саам хайсаар 1999 онд Халимагийн Элстэйд суух консулын төлөөлөгчөөс виз авч дөнгөв.
#чөлөөт цаг #нийтлэл

Монголын улс төрийн “нохой зодоон”-ы шүүгч болсон $-т баярлалаа

Эдийн засгийн хүндрэлээс гарах зорилгоор АН, МАН-ыг Засгийн газарт урьсан. Дараа нь хөөсөн. Урихаас хөөх хүртэл ямар үйл явдал болсон бэ? Өнөөх олон хуудас хөтөлбөр ажил хэрэг болж, хүлээгдэж байсан төслүүд хэрэгжиж,гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэн гадаад валютын орох урсгалыг нээчихнэ, ингээд хүндрэлээс гарна гэцгээж байв.
#улстөр #нийтлэл

Орос сунтаг шүүлт

90-ээд онд БНХАУ-ын саналаар ЗХУ цэргийн баазаа манайхаас татаж, мөн Монгол картын бараанд орсноор зөвлөлтийн мэргэжилтнүүд буцсан билээ. Задарч бутарсан Орос тэр үед Монголыг бодох байтугай өөрсдөө хямралд унаж, Барууны хөгжил рүү тэмүүлсэн.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

“Алтан” шаантаг

Өнөөдөр монголын улс төрийн тогтоц эргэлтийн гэмээр ноцтой хямралд ороод байна. Төрийн гол шийдвэрийг хэн хаанаас гаргаж байгааг оношлоход бэрх. Төрийн ордноос уу, гудамжнаас уу, аль нэгэн тасгаас уу, онцгой камераас уу? Бүгдэд нь тийм гэж хариулмаар элий балай өдрүүд.
#улстөр #нийтлэл

Потемкины тосгод

Орсын хатан хаан II Екатерина 1787 онд Османы гүрнээс булаан авсан Крымын хойг, Новороссийск хотыг өөрийн биеэр үзэхээр Санк Питербургаас алс холын замд сүйх тэргээ хөлөглөн гарчээ.
#эдийн засаг #нийтлэл

Төвдийн тэмдэглэл

1904 онд Ян Хазбэндээр толгойлуулсан англи цэрэг Төвдөд орж ирэв. Хожмын түүхэнд ил болсноор англичууд Төвдийг эзлэх гэсэн юм биш байж. Орос улсын зорилго нь зүүн урагшаа Монгол, Шинжаан, Төвдийг, баруун урагш Ираныг өөртөө нэгтгэх гэж, ингэснээр Британийн өмнөд Ази дахь колончлолтой хил нийлэх, улмаар хилээ Энэтхэгийн далай хүргэх санаатай Англитай 150 жил шөргөөцөлдсөн юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Нэг нь буцаж нөгөө нь ирж байгаа хоёр үе...

Би ой өнгөрч яваа нялх охиноо тэргэндээ түрсээр Урлан бүтээх төвийн үүдэнд ирлээ. Залуу Ленин зогсож байна. Лениний хөшөө Ленноны хөшөөгөөр солигдох үед л ардчилал жинхэнээрээ ирнэ гэж дээр хэн нэгэнд би цэцэрхэж байснаа санав. Мөн ч гэнэн байж дээ...гэж өөрийгөө шоолон бодсоор дөнгөж сая унтсан охиноо сүүдэр бараадуулан тэрэгтэй нь тавьчихаад утсаа оролдож суулаа.
#нийгэм #нийтлэл

Авлигатай тэмцэгчдээс “айх”-ын учир

УИХ өнгөрөгч долоо хоногт Өршөөлийн тухай хуулийг баталж, баталсан өдрөөс нь эхлэн хуулийг дагаж мөрдүүлэхээр шийдвэрлэв. Дэгийн дагуу хаалттай хэлэлцэж баталсан Өршөөлийн тухай хууульд авлига, албан тушаалын гэмт хэргийг бусад төрлийн гэмт хэрэгтэй нэг адил өршөөлд хамруулахаар болжээ.
#улстөр #нийтлэл