Энэ 7 хоногт
-
Сосорбарам
“Монгол Улс – Ардчиллын баян бүрд” сэдэвт олон улсын баг хурал дээр Д.Сосорбарамын хэлсэн үг
Оргилмаа
Хэрэг илрүүлэх үүрэг, Б.Булганы эрх хоёрыг тэнцвэртэй авч явж чадаагүй нь “Монгол Ардчилал”-ын алдаа!
Оргилмаа
Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…
-
Оргилмаа
Хэрэг илрүүлэх үүрэг, Б.Булганы эрх хоёрыг тэнцвэртэй авч явж чадаагүй нь “Монгол Ардчилал”-ын алдаа!
Оргилмаа
Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…
Сосорбарам
Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо
-
Сосорбарам
Д.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо
Оргилмаа
Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…
Оргилмаа
Хэрэг илрүүлэх үүрэг, Б.Булганы эрх хоёрыг тэнцвэртэй авч явж чадаагүй нь “Монгол Ардчилал”-ын алдаа!
Хайрыг хайрла
Aливаа нийгэм гэр бүлийн харилцаан дээр тогтож байдаг. Эр эм бололцож,гал голомтоо бадраах гэдэг бол хоёр талын бүрэн итгэл үнэмшил дээр л суурилдаг зүйл. Ертөнц харилцан шүтэлцсэн эсрэг тэсрэгийн тэнцвэр дээр тогтож байдаг. Байгалийн жам ёсны физиологийн үүднээс бол эрэгтэй нь 20 гараад,эмэгтэй нь 20 нас хүрэхээсээ өмнө гэрлэвэл тохиромжтой.
Одоо цагт бие биедээ үнэхээр итгэдэг эхнэр,нөхөр хоёр харьцангуй цөөн болж. Эхнэр ч бай нөхөр ч бай муухай аашаа хөдлөвөл түүнийг байдаг аргаараа даруй үлдэн хөөж бай. Аашны мууд хэлсэн, хийсэн юухан ч бай сайн үр дүн авчирдаггүй. Хүн өөрийнхөө муу муухай бодлын эсрэг тэмцдэг байх ёстой.Өөртөйгөө тэмцэлдэхийн олон хүчир давааг дараа дараалан туулах явцдаа л хүн муу муухайгаа дийлэх чадварыг аажим аажмаар олж авдаг юм. Өөртөө дандаа дийлдэж явдаг хүн оюун санааны хувьд хэзээч өөдлөн дэвжихгүй. Нийгмийн тогтолцооны муугаас болж махаа идэж яваа гэр бүл ч бас бий. Дөч хүрээд дөнгөж амс,тавь хүрээд тавьж амс гэж өвөг дээдсийн сургааль байдаг шүүдээ .Сархадтай нөхөрлөөд л эхэлвэл ямарч сайн сайхан гэр бүл сарнидаг жамтай. Хайр сэтгэлийг тэвдэж адгалгүй,тэсвэр тэвчээртэй тордон бадрааж байх учиртай.Хайрлах сэтгэл хамгийн чухал. Хайр дутсан цагт ямар ч арга,оньс ,мөнгө тус болохгүй. Эр эм хоёр нэгэнт л түс тас шийдээд гэрлэчихсэн хойно,бие биедээ итгэсэн шиг итгэж,нэг нь нөгөөгийнхөө төлөө амиа ч хайрлахгүй байх ёстой. Аливаа хүн өөрийнхөө сонгосон зам,өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшлэж явах ёстой.
Монголчууд бид цөм нэг элэг нэгтнүүд,нэг гэр бүлийнхэн гэдэг мэдрэмжийг бүхий л аргаар оюун санаандаа бий болгон дэлгэрүүлж өрөөл бусдад цаг ямагт арга баширгүй,алагчлал ялгаваргүй,саруул сайхан.ариун цагаан сэтгэлээр хандацгааж байя. Хүмүүсийн хоорондын хуучин хэвшсэн харилцаа бахь байдгаараа ноёрхсон хэвээр байх юм бол амьдрал харин ч улам хүйтэн цэвдэг байх болно. Хүнийг хэмждэг хоёр хэмжүүр л байдаг. Хүнийг хайрлах нинжин сэтгэл,мэдлэг чадварын тоо хэмжээ,чанараар л хэмжиж болно.Залуу хүмүүс өөрийнхөө сонгосон замаар өмнөө тавьсан сайн сайхан зорилго өөдөө урагш тэмүүлэн,үргэлж дэгжин дээшилж яв.Ахчлах,дүүчлэхийн ёсыг үл мэдэх,хүйтэн цэвдэг сэтгэл гаргах,юм л бол гомдож горойн гуниж туниж явах,арга мухардан цөхрөх нь муу бүхний туйл гэдгийг санаж яв. Хүнд хамгийн чухал нь,өөрийгөө хаана ч,хэзээ ч даруу бариу авч явах.Бусдыг өөчилж муучилмаар бол урьдаар өөрийнхөө нүгэл хилэнцийг эрхбиш нэг санаж бай.Орчлон өөрт чинь давчуухан санагдаад байвал бодол санаа чинь л давчуухан байгаа хэрэг.Сэтгэл дотроо харилцан сайн сайхан санаа өвөрлөж явна гэдэг бол хамгийн энгийн зүйл. Тэрхэн зуур хүйтэн цэвдэг сэтгэл гарган чанга хатуу загнах яах вэ,сэтгэлийн нь мухарт сайхан санаа байгаа л бол тэр нь өөрийн эрхгүй мэдэгдэж сэтгэл бүлээцүүлнэ.Тийм хүн тэрхэн зуур дургүй хүргэлээч сүүлдээ талархал хайр булаадаг юм. Олонхи маань мөнгөний утга учиргүй шуналд бие сэтгэлээ дөнгөлүүлж орхиод хий л амь тэмцэн тэлчигнэж байх юм. Оюун бодол,бие сэтгэлээ өөрөө тийм хүнд хүчир дарамтанд оруулж орхиод бас халаглаж гаслаж явахыг хь яана. Мөнгө гэдэг материаллаг зүйлийн “төлөөлөгч” болохоор оюун санааны эсрэг байдаг. Алив хүнтэй аялаг нийцтэй харилцах уужим талбиун сэтгэлтэй байцгаая.Хэн нэгэнд дургүй хүрэх юм бол,би ч гэсэн өөрөө бас төгс төгөлдөр сайн хүн биш шүү дээ гэж бодоцгоож байя.” Уучил хайрт минь уучил “гэдэг үг сонсголонтой сонсогдож байгаа биздээ.Уучилна гэдэг бол ёс суртахууны дээд хэлбэр гэдгийг санаж яв. Нэгэнт болоод өнгөрсөн явдлыг мартаж бай.Тохиолдсон хүлчил,ичгүүр,зовлонг үргэлж бүү бод. Гагцхүү урьд урьдынхаасаа ухаалаг бай. Үргэлж цаг тутамд ажил хийж бай. Учир нь сэтгэлд ямар нэгэн муу орон зай үүсч ж амьждаггүй. Эцсийн эцэст харилцан хайрлалцаж,өлзий буянаа өгөлцөнө гэдэг маань хамгийн энгийн бөгөөд хамгаас үнэ цэнэтэй хамгийн үнэн ёс мөн. Би эрх мэдэлтэй, баян тансаг байж бусдыг бөхөлзүүлж байсан дор бол,эгэл жирийн гэрт намайг газар дээрх ганц хань нөхөр минь гэж чин үнэн сэтгэлээсээ хайрладаг хүнтэй л хамт аж төрөхийг л эрхэм дээд зол гэж бодно. Хайр хайрын дотроос ,ядарсан элэг нэгтнүүдээ хайрлах нинжин сэтгэл бол хамгийн тэнгэрлэг зүйл гэдгийг алхам тутамдаа санаж яв.Хайр хүчтэй.
Зочин
namjil
Зочин
Зочин
Зочин
Зочин
Uur
Saikhan niitlel bna
Doogii
unuruu
unuruu
chuka
Зочин
чулуун
чулуун
Naiz
deegii
jagaa
zochin
enkhtor
zaya
Tsegi
зочин
Зочин
Зочин
ZOCHIN
Зочин
bayarhuu
Narka