Энэ 7 хоногт
“Монголын нууц товчоо” хуурмаг түүхэн зохиол болох нь
Энэхүү судалгааны ажлын зорилго нь түүхчид Монголын нууц товчоо зохиолд хэт автахгүй байхыг анхааруулах болно.
Хидекиро Окада
Эх сурвалж: Journal of Asian and African Studies, No5. 1972. Ази, Африкийн хэл, соёлыг судлах институт, Токио хот
Орчуулж, хэвлэлд бэлтгэсэн: Алтангэрэлийн Алимаа.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь түүхчид Монголын нууц товчоо зохиолд хэт автахгүй байхыг анхааруулах болно. Уг зохиол нь түүхэн үйл явдал болон Чингис хааны баатарлаг түүхийн аль алин нь биш юм. Үл таних зохиолч үйл явдлыг сонирхолтойгоор нэмж хачирлан баримт материалыг уран зохиолдоо чадварлаг ашигласан байна. Энэ дүгнэлтэд Монголын нууц товчоо зохиолын үйл явдлыг тухайн үед бичигдсэн түүхийн найдвартай эх сурвалжуудтай харьцуулан нягтлан шалгасны эцэст хүрлээ. Түүхийн өнгөц мэдлэгтэй нэгэн хүртэл тухайн үйл явдал яагаад чухам Монголын нууц товчооны тодорхой хэсэгт орсныг олж тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл Монголын нууц товчоо нь Чингис хааны амьдралыг үнэн бодитой мэт дүрсэлсэн, нэр хүндтэй эрдэмтэн судлаачид хүртэл түүхэн баримт бичиг гэж итгэхэд хүргэсэн түүхэн гэхээсээ илүүтэй уран зохиолын шилээвэр бүтээл мөн.
Одоо бүгдээрээ нарийн тодорхой авч үзье. Сүүлийн хоёр бүлэг нь цуврал маягаар бичигдсэн тул тэдгээрийг энд авч үзэхгүй. Зөвхөн Нууц товчооны цөмийг агуулсан 10 бүлэг, 246 улаан мөрийг дараах хэсэгт хуваан шинжлэх болно.
Уран зохиолын хувьд эл зохиол дараах таван хэсгээс бүрдэнэ. Үүнд:
I. Чингис хааны өвөг дээдэс (1-58)
II. Бага нас (59-127)
III. Жамухтай хийсэн тэмцэл (128-149)
IV. Ван хаантай эвссэн нь (150-201)
V. Чингис хаан аугаа удирдагч болох нь (201-246)
Бүлэг I нь Чингисийн ургийн холбоог дүрсэлжээ. Иймд шууд II бүлэг рүү орьёо
Бүлэг II бол хамгийн сонирхолтой хэсэг мөн. Холбоо уялдаа сайтай, гайхам үйл явдлууд дүүрэн уг хэсгийг үйл явдлын өрнөл бүрээр нь хуваан авч үзье.
Тэмүүжин мэндлэв (59). Ах дүү хэдүүлээ болсныг нь тоолов (60). Есүхэй эцэгтэйгээ хамт Онгирад аймагт зочлон Бөртэтэй сүй тавив (61-66). Буцах замдаа Есүхэй баатар татааруудад хорлогдов (67-68). Тэмүүжин яаралтай харьж ирэв (69). Харьяалах ард нь Өүлэн эхийг нь орхин нүүв (70-73). Өүлэн эх ганцаар үр хүүхдээ өсгөв (74-75). Тэмүүжин Хасартай нийлэн өөрийн эцэг нэгт дүү Бэгтэрийг хороов (76-78). Тайчуудын овгийн Хирилтугийн Таргутайд олзлогдсон Тэмүүжин Сүлдүсийн Сорхон шарын тусламжтайгаар дутаав (79-88). Хулгайд алдсан найман шаргаа Аруладын Боорчийн тусламжтай буцааж олж ирэв (89-93). Бөртэ Тэмүүжинтэй нийлэв (94). Боорчи Тэмүүжинг дагав (95). Тэмүүжин, Хасар, Бэлгүтэй гурав Хэрэйдийн Ван Ханд Бөртэгийн инж болох булган дахаар бэлэг барив (96). Урианхайн Жарчудай хүү Зэлмээ Тэмүүжинг дагуулав (97).Гурван мэргидийн тэргүүн Тогтохбэх, Дайр Үсэн, Хаатай Дармала нар довтолж Бөртийг Бэлгүтэйн эхтэй хамт хулгайлав (98-103). Ван Ханаас тусламж хүсэв. Ван Хан хариуд нь Жадараны Жамухгүйгээр боломжгүй гэв (104-106). Мэргидүүдийг ялав (107-109). Бөртэг буцааж авчрав (110) Бөртийг авсан Чилгэр бөх дутаав (111). Хаатай Дармалаг олзолж, Бэлгүйтэйн эх сураггүй болж, Мэргэдийг устгав (112) Тэмүүжин Ван Хан, Жамуха нарт талархав (115). Мэргидийн хүү Күчүг Өүлэн ээж өргөж авав (114). Ялалт байгуулаад гэртээ харив (115) Тэмүүжин Жамух нар анд барилдав (115). Тэд салж нүүв (118-122). Тайчуудын Хөхчүг Өүлэн эх өргөж авав (119). Тэмүүжинийг Чингис хаанд өргөмжлөв (123). Шадар түшмэдийг томилж, Боорч, Зэлмэ нар цэргийн жанжин болов (123-124). Ван Хан Жамуха нарт Тэмүүжиний шинэ алдрыг хүргэв (126-127).
Энэ бүх үйл явдлыг бусад жинтэй түүхэн сурвалжид тэмдэглэж үлдээсэн нь буй. Есүгэй Татарын Тэмүүжинийг олзолж ирсэн тэр мөчид төрсөн тул уг нэрийг хүүдээ өгсөн, Бөртэ Хонгирад овгийн бүсгүй, Тэмүүжин Тайчуудадын олзноос Сорхон шарын тусламжтайгаар зугтааж чадсан, Жамухатай андын барилдагатай байсан тухай нотлон бичжээ. Эдгээр нь түүхэн нотолгоотой баримт болно. Бусад үйл явдлын тухайд баталгаа, нотолгоо сул, зарим нь уран сэтгэмж болно. Жишээлбэл, Бөртийг хулгайлсан гурван эрийг Мэргидийн гурван овгийн тэргүүн гэх. Тухайн үед овгийн удирдагч өөрийн албатгүй хол явна гэж байхгүй тул Сэлэнгэ мөрний саваас Тэмүүжийн ядуу отгийг дайлаар мордохоор ирсэн гэдэг нь үнэмшилгүй юм. Мөн Хэрэйд Монголын хамтын хүч хэрхэн мэргэдүүдийг дарсан түүхийг “мэргэдийн үр удмаар нь алж, үнсэн товрого болгов” гэж бичсэн нь сайнаар хэлэхэд алдаа болно. Учир нь зохиолд мэргидүүдийг Тэмүүжиний өшөөт дайсан болох тухай хэд хэдэн удаа гардаг юм.
Хамгийн чухал нь энэ бас биш. Илүү найдвартай эх сурвалжид Ван Хан Тэмүжин нар анх удаа илүү өөр нөхцөл байдалдуулзсан гэж гардаг. Үүнд Ван Ханы дүү Эрх Хар нь Найман аймагтай нийлж ахаасаа эрх мэдлийг нь булаан авсан тул Ван хан Төв Азийн талд хэрэн хэсүүчлэн явсаар Хар Китанаас буцаж Монголын нутагт ирж Тэмүүжингээс тусламж хүссэн тухай гардаг юм. Үнэнд илүү ойрхон энэ түүхийн талаар Монголын нууц товчооны Дөтгөөр бүлэгт (150) бий. Энэ тухай Халагалжид Элэдийн (177) Ван Ханд дамжуулсан Тэмүүжингийн үгэнд мөн дурдагддаг. Иймд Тэмүүжин Ван Ханаас бус, харин Ван Хан Тэмүүжингээс тусламж хүссэн болж таарч байна. Ингэж түүхийг гуйвуулах нь сэжиглэхэд хүргэж бусад үйл явдлыг ч бас нягтлахад хүргэнэ.Нэр нь үл мэдэгдэх Нууц товчоог зохиогч уран сэтгэмжээрээтүүхийн балархайг нөхөж бичсэнээр Чингис хааны тухай уншууртай түүхэн уран зохиол төрүүлжээ.
Гутгаар бүлэгт зохиогч энэ чиглэлд амжилтад хүрсэнгүй. Учир нь уг бүлэгт гарах үйл явдалтай холбоотой түүхэн баримт нэн их учир өөрийн зохиолын өрнөлд тааруулан улаан цайм худал тууж болохгүй байв. Үр дүнд нь хоорондоо уялдаа холбоо муутай алаг цоог үйл явдлын цуглуулга болжээ. Гэхдээ л бяцхан заль хэрэглэн
Жамухын бага дүү Тайчир Чингисийн өрлөг Зүчи Дармалагийн адууг хулгайлж ахуйдаа харвуулж үхэв (128). Хилэгнэсэн Жамух Чингисийн цэрэгтэй 13 замын байлдаан Далан Балжидад хийв. Уруудын Зүрчидэй Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг эцгийн долоон хүү бүгд Жамухыг орхиж, Чингистэй нийлэв (132). Ононгийн хөвөөндд Чингис Жүрхэнтэй (130-132) байлдав.Чингис Хаан, Ван Хан нар хоршин Чин гүрний сайд Онгинтой хүч хавсран Татарын Мэрүжин Сөлтүг хороов (132-134). Татаарын Шихихутагийг Өүлэн эх өргөж авав (135). Чингис хаан Жүрхэнийг нэг мөсөн дарж устгав (137). Өүлэн эхийн өргөмөл хөвгүүд Хүч,Хөхөчү, Шихихутаг, Борохул нар (138). Жүрхэний түүх (139). Жүрхэний Бүри Бөхийг Бэлгүтэй барилдаж хороов (140). Чингисийн сүр хүчнээс айсан Хатагин Салжуд овгийнхон Дөрвөн, Татаруудтай эвсэн Дөрвөн, Татар, Ихэрэс, Онгирад, Чорос, Найман, Мэргид, Ойрад, Тайчууд аймгийн удирдагчид Алаг булагт хуралдан Кен Аргун нарын ятгалгаар Жамухыг Гүр хаанд өргөмжлөв (141). Ван Хан Чингис хаантай Чихурхад уулзав. Тайчуудын Ауч Баатар, Найманы хаан Буюруг Хан, Мэргидийн Тогтоо Бэхийн хүү Хүтү, Ойрадын Худух Бэх цэргээ удирдав (142). Хүйтэнд Хэрэйд-Монголын цэрэгтэй тулсан дайсны талын жадчид, удирдагчид таран зугтав (142). Ононгийн хөвөөнөө Чингис Тайчуудыг дарав (144).Тулаанд шархадсан Чингис хааныг Зэлмэ аврав (145). Сорхон шар ирж нийлэв. Тайчуудын Зэв мөн ирж нийлэв (147). Тайчуудыг үр хойчтой нь хүйс тэмтрэв. Чингис Хуба Хаяад өвөлжив (148). Ширгүтэй өвгөн өөрийн хүү Алаг, Наяа нартай Таргутайг олзлов. Замдаа Наяа Таргутайг тавьж явуулав. Чингис хаан Наяаг сайшаав (149)
Түүхэн сурвалжтай тулгаж үзэхэд түүхийг санаатайгаар гуйвуулсан нь тод. Алдарт 13 замын тулааныг Тайчуудын олон омгийн нэгний удирдагч болох Жамуха сэдээгүй. Монголын нууц товчоонд Жамухын дүрээр өөрийн бүтээлээ илүү уран зохиолын хэлбэрт оруулах гэсэн санаархал мөн. Мангуд Хонхотон овгийнхон Уруудад Чингистэй нийлсэн явдлыгОнонгийн чуулгантай холбохын тулд утга дутуу төгсөөгүй өгүүлбэрээр илэрхийлсэн байна. “Ард иргэд олноор нийлж буйд Чингисийн сэтгэл ихэд баясан...” Мэгүжин Сөүлтүгийн явдлын тухайд Ван Хан Мэргидэд довтлоход хамтарсан гэж гарна. Гэвч тухайн үед Ван Хан Чингистэй нийлээгүй байсан болно. Зохиогч Ван Ханыг уг үйл явдалд хамаатуулсан төдийгүй түүнийг Жүрхэнтэй хийх тулаанд хамтрахыг Тэмүүжин санал болгосон ч Ван Хан ирээгүй гэжээ. Цаашид гарах Жүрхэнийг байлдан дагуулсан аян дайныг зөвтгөхийн тулд ингэжээ. Бас Бүри Бөхийг үхүүлэхийн тулд Ононгийн чуулганд Жүрхэний удирдагчдыг оролцуулжээ. Яагаад бөхийн барилдаан болсон бэ гэхээр өрсөлдөгч Билгүтэй нь Монголын домог хуучид сайн бөх байснаараа алдартай юм. Чингистэй тэмцэгч овог аймгуудыг тодорхойлсон хэсэгт хүний нэр, газар усны нэршил олон тоогоор холилдон орсон нь ойлгомжгүй. Үүнийг зохиогч хэд хэдэн үйл явдлыг хольж хутган Чингисийн эсрэг их хүч хуримтлагдсаныг тодотгохыг хүссэн гэж үзэж болно. Жамухын хамсаатан болох Найманы Буирүг хааныг хүртэл уг хэрэгт хамааруулан Жамухын дүрийг тодруулахыг зорьжээ. Хүйтэн уулын тулаанд дорно зүгт орших Аргуны хөндийд амьдардаг монголчууд Хэрэйд аймгаас баруунтаа орших Найман, Ойрадыг оролцсон гэж тунхагласан байна. Тайчуудтай хийсэн сүүлийн тулаанд шархадсан Чингис Хааныг Зэлмэ аварсан гэх боловч илүү баримттай сурвалжид түүнийг Боорчи, Борохул хоёр аварсан гэж өгүүлдэг юм. Гэтэл Дөрөвдүгээр бүлэгт (172-173) тэр хоёр хүнд шархадсан Өгөдэйг аварч буйгаар гарна. Үүнээс харахад зохиогч бодит түүхийг хоёр үйл явдал болгон ашиглажээ.
Хамгийн сүүлд Чингис хаан үнэнч байдлыг ихэд хөхиүлэн сайшаадаг байсныг харуулах гэж албаар оруулсан хэсэг юм. Хэдий сайхан бичигдсэн ч энэ бол зохиогчийн хэтрүүлэг. Яг үнэндээ Хирилтугийн Таргутай тулаанд Сүлдүсийн Сорхон шард алуулсан. Зохиогч уран зохиолоор дамжуулан явуулга хийсэн нь гайхмаар. Тарган бүдүүн Таргутай морь унаж чаддаггүй байсан, учир нь нэрний үндэс болон “таргун” нь бүдүүн, том гэсэн үг юм. Мөн Хүйтэнгийн тулалдаанд үгээр тоглон тоо тоймгүй олон жад тэсгим хүйтнийг авчирсан гэж бичжээ.
Дөрөвдүгээр бүлэг Чингис хаан Ван Ханы холбоо сүлбээг дүрсэлсэн тул бүтэц нь илүү чамбай болжээ.
Ван Ханы бага дүү Жаха Хамба Чингист ирж нуугдав. Ван Хан Хар Китадын нутгаас өөрийн биеэр ирж Чингистэй уулзав. Чингис хаан Хуба Хаяад өвөлжив (150-151). Жаха Хамба бусад жанжидтай нийлэн Ван Ханы эсрэг хуйвалдаан зохиосон нь илрэв (152). Далан нөмрөгөд татаруудыг ялав. Алтан, Хунчир, Даритайг шийтгэв (153). Татаруудыг хүйс тэмтрэв. Төлөвлөгөөг ил болгосон Бэлтгүтэйг шийтгэв (154). Чингис Хаан Татарын эгч дүүс Есүй, Есүгэнийг хатан буулгав (155). Есүйн эр нөхрийг барьж, хороов (156). Ван Хан Мэргидэд довтлов. Дайны олзоо Чингистэй хуваалцсангүй (157). Тэд хамтран Найманы Буюруг хаантай байлдав (158). Найманы Хөгсэй Сабрагтай уулзав. Жамухыг хөөж Ван Хан шөнө дөлөөр Чингисийг орхин одов. Хөгсэй ялж Ван Ханы хүү Сэнгүмийг хөөж явуулав. Чингис дөрвөн жанжнаа Ван Ханд туслахаар илгээв (159-163). Талархсанаа илэрхийлж, Ван Хан Чингисийг өөрийн хүүгээ болгов (164). Тус хоёр овог ураг барилдсан ч улам холдоцгоов (165). Нялх Сэнгүм Жамухын хатгалтаар Чингистэй сөргөлдөн үүндээ Ван Ханыг оролцуулахгүй байхаар тохиров (168). Хэрэйдүүд Халагалжид Элэдэд Чингисийн цэрэг рүү довтлов (169-174). Тулалдаанд Өгөдэй шархдсаныг Боорчи, Борохул аврав (172-173). Чинги с хаан Халх голд очив, Онгирад аймгийг өөртөө нэгтгэв (175-176). Чингис хаан Ван Хан, Жамуха, Алтан, Хунчир, Тоорил Сэнгүм нарт (177-181) элч илгээв. Чингис Балжун нуурын усыг нөхөдтэйгээ уув (182). Чингис хаан Жежер Өндөрт Хэрэйд аймаг руу гэнэт довтолж ялав. Ван Хан нялх Сэнгүмтэй хамт зугтаж яваад хороогдов (188). Найманы Таян хаан Чингистэй дайсагнав (189-190). Чингис чилиарч, хишигтэн цэрэгтэй болов (193-196). Мэргид, Найманы үлдэгдлийг бут ниргэв (198-199). Жамухаг барьж Чингист тушаав. Цус гаргахгүйгээр амийг нь хороов (200-201).
Эхний үйл явдал болох Чингис хаан Ван Ханы уулзалт нь бодит баримт юм. Энэ нь Хоёрдугаар бүлэгт гарсан үйл явдалтай зөрчилдөж байна. Уулзалт 1196 онд болсон, Чингис хаан Хуба Хаяад өвөлжөөгүй. Ван Хан 1200 онд Жаха Хамба бусадтай нийлж эрх мэдлийг нь булааж авахаар санаархаж буй мэдсэн тэр жил Хуба Хаяад өвөлжсөн. Зохиолч цаг хугацааны хувьд хол зайтай хоёр үйл явдлыг Жаха Хамбатай хоёулаа хамааралтай учраас нэг үйл явдал болгожээ.Үүнтэй ижлээр Далан нөмрөгт болсон тулаанд 1202 болон 1204 онуудад болсон үйл явдлыг хамааруулан хольжээ. Дараа нь 1198 онд болсон Ван Ханы Мэргидийг ялсан тулааныг дүрсэлжээ. Көгсү Суврагт болсон 1199 оны хэрэг явдлыг үнэнээр дүрсэлсэн хэдий ч уг үйл явдлын үр дүн байсан мэтээр харуулахыг зорьсон ураг барилдах явдал 1202 онд тохиожээ. Энэ нь Ван Ханы урвалтыг тодотгохын тулд эдгээр тусдааүйл явдлуудыг хутгажээ. Нялх Сэнгүмийн нууцаар хийсэн хэлцлийг тодотгох шаардлага байсангүй. Учир нь энэ урвалт нь өөрөө маш том хэрэг явдал байсан юм. Гэсэн хэдий ч зохиолч ур чадвараа гайхуулахын тулд Жамухыэ Таяан хаанд Монголын цэргийн сүр хүчийг дүрслэн хэлснийг уран цэцнээр зохиомжилжээ.Мэргидийг 1208, Найманыг 1216 онд бут ниргэсэн боловч Жамухын эцсийн үгийг ижил зохиомжтойгоор урнаар бичсэн байна. Өөрийн эртний анддаа “цус гаргахгүйгээр” үхэх боломж олгож байгаа нь Чингисийн ухааныг тодотгох гэсэн арга мөн. Бодит байдал дээрээ Жамухаг цавчиж алсан юм. Өөрөөр хэлбэл эндээс Чингис хааныг нөхөрлөлөө эрхэмлэдэг цэргийн жанжин гэдгийг харуулах нь зохиогчийг зорилго байжээ гэж хэлж болохоор.
Зохиолын үйл явдал оргилдоо хүрч Ван Хан, Таян хан, Жамухаг нэгэнт дарсан тул Тавдугаар бүлэгт өмнө гарсан бүх дүрээ магтан дуулах л үлдэж.
Чингис хааныг далай хаанаар өргөмжлөв. 95 цэргийн хүрээг толгойлох 88 (chilliarchs) жанжныг томилов (202). Онцгой гавьяа байгуулсан иргэдэд цол хэргэм олгов (203-223). Хишигтэн цэргийг өргөтгөн дахин зохион байгуулав. Харлуудын Арслан Хан Чингист нэгдэн, хүргэн оров (235). Мэргидийг нэг мөр дарав. Найманы Хүчүлүг Хаан дутаав (237). Уюудын идүүд Чингист нэгдэн, Алалтун гүнжтэй гэрлэв (238). Зүчи ойн иргэдийг өөртөө нэгтгэв. Ойрадын Худуха Бэхи Чингис Хаантай худ ураг болов. Хорь Түмэдийнхэн Борохулыг алж, Худухаг олзлон авав. Тэднийг нэг мөсөн дарав (240-241). Чингис өөрийн эх, дүү нар, хөвгүүддээ харьяат иргэн таслаж өгөв (242-243). Тэв Тэнгэрийг хороож, Хонхтоны эрх мэдэл буурав (244-246).
Энд Уйгурын захирагч Арслан Хан болон Худуха Бэхийг дурдсан нь Чингисийн хүргэчүүл учраас Алтан урагт багтаахын тулд бичжээ. Борохулын амь насыг хөнөөсөн үйл явдлыг Худуха Бэхтэй холбон илэрхийлсэн байна. Алдарт Тэв Тэнгэртэй холбоотой хамгийн сүүлийн хэсэгт дурдсан нь тэрээр Мэнлиг Эцгийн хүү учраас бичжээ. Учир нь Мэнлиг Эцэг нь Чингисийн ээж бэлэвсэн Өүлэнтэй гэрлэсэн юм. Учир нь Мэнлиг Чингисийн хойд эцэг төдийгүй Тэв Тэнгэрээр ахлуулсан Хонхотны ах дүү долоо нь түүнтэй хамааралтай болно. Ийм болохоор Чингисийн эрх мэдэлд хүрсэн түүхийг өгүүлэхэд энэ үйл явдал чухал гэж зохиогч үзжээ.
Бид Монголын нууц товчооны бүтцийг шинжиллээ. Үр дүнд нь маш сайн зохиолч нэгэн олны мэддэг түүхийг сонирхолтой үйл явдлаар баяжуулан сайтар бичсэн болохыг тогтоов. Энэ бүтээл дараа дараагийн үед хэн ч давж бичиж чадаагүй гайхамшигтай түүхэн уран зохиол мөн. Гэхдээ түүхэн дараалал харуулсан баримт биш. Анхнаасаа ч түүхийг бичих зорилго агуулаагүй. Монголын нууц товчоо нь Чингис хааны амьдралд суурилсан сайхан зохиол. Тэгээд ч SSU I Kuan сургуулийн оюутнуудын сурах бичгээс илүү юу шаардах гэсэн юм бэ?
Зочин
Зочин
хуц
Анастасия
Анастасия
Зочин
Хаха
хүрэлзандантулга
монгол хуу
Ард Аюуш
Bat
Есүй хатан
Монгол
Монгол хүн
Зочин
Жамсран
Ганаа
Г.Уранаа.
X
Иргэн Ганхутга
Зочин
Ole
Зочин
Зочин
Хн
Аюур