Нийгэм, улс төр 8,216 нийтлэл байна

Хувийн хэвшил бас шилэн болох гэж байгаа юу

Авлигалтай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдгийг гаргаж УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ. Энэхүү хөтөлбөр нь авлигалыг таслан зогсооход их л нэмэр болох юм байлгүй.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Нэмүү өртөгтэй тероризм

Өчдөр гамшигт үйл явдал боллоо. Абдул Карим гэж айхтар терор нөхөр төрийн ордны хажуу талын газарыг өндөр үнээр худалдаж авчээ. Юутай гамшигт мэдээ. Тэр хүнийг манай сайн дурын сэтгүүлчид болох сошл медиа хэрэглэгчид нэг өдрийн дотор айхтар судалж орхилоо. Тэндээс ойлгосон юмаа сийрүүлэе.
#нийгэм #нийтлэл

Ю.Цэдэнбалын ой

Цэдэнбалын 100 жилийн ойг дуртай нь тэмдэглээд дургүй нь ардчиллын аясаар чимээгүй өнгөрөхөд асуудал үүсэхгүй болох байлаа. Тэгтэл УИХ хийх ажилгүй мэт шүүрч аваад хэрүүл уруултай тогтоол баталсан нь үзэл санааны зөрүүг намжаах бус сэдрээв.
#нийгэм #нийтлэл

Үндсэн хууль

1990 оны хувьсгалын ид үед шинэ Үндсэн хууль боловсруулах комисс тухайн үеийн АИХ-ын даргаар ахлуулан байгуулагдсан юм. Комиссын бүрэлдэхүүнд тухайн үед байгуулагдсан улс төрийн намууд төдийгүй нийгмийн янз бүрийн бүлэглэлийн эрх ашгийг төлөөлсөн байгууллагын төлөөлөгчид багтсан.
#улстөр #нийтлэл

Төвийг сахих бодлогын сонголт маань зөв байжээ гэдгийг Швейцарьт очоод чухам мэдрэх шиг боллоо

ГХЯ-ны төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсад (ШХУ) айлчлан төвийг сахих бодлогын асуудлаар зөвлөлджээ. Энэ талаар мэдээлэл авахаар ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүүд манай сурвалжлагч хандаж ярилцлага хийснийг толилуулъя.
#улстөр #нийтлэл

Б.Саранчимэг: Төр муу менежер гэдгийг төрийн юмыг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан хэллэг гэж ойлгодог

НИТХ-ын төлөөлөгч, Үндэс­ний цэцэрлэгт хүрээ­лэн­гийн дарга асан Б.Саранчимэгтэй ярилц­лаа. Түүнийг ажлаас чөлөөл­сөн мэдээлэл хэвлэлээр нэлээд дуулиантайхан цацагд­сан. Гэвч албан ёсоор байр сууриа олон ний­тийн хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр ер илэр­хийлээгүй тэрбээр манай сонинд ярилцлага өглөө.
#нийгэм #нийтлэл

Бүгдээрээ хождог уралдаан

ХХ зуун домогт нүүдэлчид хэмээгдэх монголчуудын нүүр царайг өөрчилсөн юм. Орон гэр, амьдралын хэвшил, ахуй байдлаас эхлээд биеийн галбир царай зүс нь өөрчлөгдөв. Байшинд амьдардаг, өрнөд маягийн суурин хувцастай болоод зогссонгүй хөл нь тэгширч, нуруу нь тэнийн гоолигжиж, наранд түлэгдэж салхинд осгоруутсан хүрэн саарал царай нь зөөлөн цагаан болов.
#нийгэм #нийтлэл

Манай хотын баатрууд

Хөлдөж үхэх нь ээ. Өглөө маадайгаад гарангуут орцны үүднээс л хацар ам шазайгаад явчиж байна. Гадаа хоносон хөөрхий машинууд гаслаж байна. Асах гэж эцсийн дусал цэнэгэндээ хүртэл амиа тавьж байна. Зарим нь асах ч гүй чимээгүй болж байх шиг байна чааваас.
#нийгэм #нийтлэл

Монгол, Антарктид хоёр яг адилхан

Хонконг арлын хамгийн өндөр, 554 метр уулын оргилыг Английн хатан хаан Викториягийн нэрээр нэрийддэг. Байгалийн бүтээсэн үзэсгэлэнт ногоон уулын энэхүү эгц оргилоос тус арлын болон наашаа хошууран түрсэн Коулуны хойгийн эргийг эмжин ярайх олон мянган өндөр байшин алган дээр мэт дурайна.
#нийгэм #нийтлэл

Битүү хар машин дотор юу болж байдгийг бид мэдэх эрхтэй

УИХ-ын чуулганаар ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн “хурц” асуудлуудын нэг нь Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн төсөл, хувилбарыг хэрхэн яаж багцлах тухай маргаантай сэдэв байх бололтой.
#улстөр #нийтлэл

Хүүдээ бичсэн захидал

Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн муу, сайхан муухай олон юм тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. “Чиний амьдрал чиний гарт байгаа. Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ.” гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.
#нийгэм #нийтлэл

Оюуны Эрдэнэбулган: Тархи, зүрх хоёроо угаая л даа

Манай сонины VIPerson булангийн зочны урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ном гэдэг бол дандаа гэрэл дагуулж байдаг онцгой зүйл. Таны хувьд анхны номоо хүлээж авсан, гайхалтай амт, гайхалтай мэдрэмжүүдийг эдэлсэн өдрүүд болж байх шиг байна. Дахин баяр хүргэе.
#нийгэм #нийтлэл

Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө

БНМАУ. 1946 оны намар. Олзны япон цэрэг өлсөж өлбөрөхийн эрхэнд байцааны навч сэм халаасалж байсныг монгол дарга мэдчихжээ. “Нааш ир” гэж тушаалаа. Тууж явсаар хүн амьтнаас хол хадны өвөрт ирлээ. 17 настай Тамура Хироши өлсөх даарахын зовлонг нэгмөр эцэслэх үхлээ хүлээн, нүдээ аниад сөхрөн суув.
#нийгэм #нийтлэл

Дурсамжийг зохиодоггүй

Далаад оны дундуур Монголд сүрхий зуд болов. Зудыг хэрхэн давах талаар хуралдлаа. Сайдууд, аймгуудын нам, захиргааны дарга нар Улс Төрийн Товчооны гишүүдэд зовлон бэрхшээлээ тоочиж, тусламж гуйж. Зузаан цасан хунгарт бэлчээр битүү дарагдаж, зам харгуй боогдсон тухай мэдээлэлд Цэдэнбал даргын сэтгэл тавгүйтжээ.
#нийгэм #нийтлэл

УИХ-ын гишүүн гэж хуц ухнууд

Зуун ямаанд жаран ухна гэж нэг айхтар үг бий. Уг нь хэт олон шийдвэр гаргагчид хэцүү гэдэг утгатай. Гэхдээ нийлээд нэг шийдвэр гаргадаг бол зуун ямаанд зуун ухна байсанч болно.
#улстөр #нийтлэл

Сэтгүүлчид нийгмийн сэтгэл засалчид байх ёстой

Сэтгүүлчээс муу хүн байхгүй болов. Чухам муу хэлж, хөдөлмөрийг нь үгүйсгэж л байвал хүнд тооцогдох шиг авирлаж байна. Хог шавхруунууд энд цуглаж, хамгийн ядуу, хамгийн арчаагүй хүмүүс энэ ажлыг хийдэг гэж бодогсод олшров. Ийм мэдээллийг санаатай хийгээд санамсаргүй түгээгчид шуургаллаа.
#нийгэм #нийтлэл

Сайн дурын үйлс Монголд

Амжилтын эцсийн хэмжүүр нь та өөрийнхөө төлөө юу хийсэнд биш, харин бусдын төлөө юу хийсэнд оршдог гэдэг. Монголчууд бид аль хэр амжилттай хүмүүс вэ. Бид сайн дураараа, бусдын төлөө юу хийж байна вэ. Та өөрийнхөө ашиг хонжоог бодохгүйгээр хэдэн хүнд хариу нэхэлгүй тусалсан бэ?
#нийгэм #нийтлэл

Л.Балдан: Д.Нацагдоржийн амьдрал бүтээлийг бодит эх хэрэглэгдэхүүнээр нотлон судалъя

Өнөөдрөөс 109 жилийн өмнө буюу 1906 оны 11 сарын 17-нд Дашдоржийн Нацагдорж хэмээх нэгэн их хүн мэндэлжээ.
#нийгэм #нийтлэл

Жижиг 48 тойрог арагш том ухралт

Ирэх жилийн улсын нэгдсэн төсвийг ханцуйн дотроо наймаалцан байж баталсан УИХ энэ долоо хоногт сонгуулийн хуулиар амьсгалах төлөвтэй.
#улстөр #нийтлэл

Баян ходоод

Ардчилалд шилжсэнээр анх удаа уралдаж буй дааганууд... зарим нь булхайцна, зарим нь азаар түрүүлнэ, зарим нь гадаад допинг тариа хэрэглэнэ, зарим нь эрлийз гээд хасагдана, зарим нь үнэхээр шандсаараа үзнэ, зарим нь угаас түрүүлэхгүйгээ мэдээд баян ходоод болохын төлөө албаар хойш сууна. Учир нь дааганы уралдаанд баян ходоодыг ч бас шагнадаг.
#нийгэм #нийтлэл

“Портуун”

Өнгөрсөн амралтын өдрүүдэд твиттер, фэйсбүүкээр хамгийн их шэйрлэгдсэн мэдээлэл бол УИХ-ын гишүүн Н.Батбаярын МҮТВ-д өгсөн ярилцлагын хэсэг. Яг ч түүний Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар телевизэд өгсөн ярилцлагын агуулгыг бүрэн утгаар нь явуулаагүй л дээ.
#улстөр #нийтлэл

Жаран найм ба гарын таван хуруу

Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр.
#нийгэм #нийтлэл

​Юу вэ, Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгч төлөөлдөггүй юм уу

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн зарим нэг алдаа ил болов. Тэр тухай хийгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана буй улс төрийн тухай тоймлоё.
#улстөр #нийтлэл

АСЕМ-ийн хурлууд Монголын мэдэлд ирлээ

Ирэх жилийн долдугаар сард манай улсад болох АСЕМ-ийн уулзалтын өмнөх нэгэн чухал арга хэмжээ энэ сарын 5-6-ны өдрүүдэд Люксембургийн их гүнт улсад болж өнгөрлөө.
#улстөр #нийтлэл

Оакланд хотод сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл

2015 оны 11 сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн хөвөөнд орших Сан-Франсиско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан,
#нийгэм #нийтлэл

Ц.Элбэгдорж ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болох уу?

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш дараагийн найман жил дотор дахин гар хүрэх эрхийг журмын тухай /2010 оны/ хуулиар хатуу хязгаарлаж өгсөн юм.
#улстөр #нийтлэл

Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

Бурхан минь, манай засагтөр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугаа зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.
#нийгэм #нийтлэл

Хүй хамтлагийн хөгжлийн бодлого

Өдгөө Монгол Улсын гурван сая хүн амын 67 хувь нь хот, суурин газарт амьдарч буйгаас дөчөөд хувь нь нийслэл Улаанбаатар хотод суурьшаад байна.
#улстөр #нийтлэл

Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна

УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэр мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүл зүйн амин чухал сэдвийг хөндсөн.
#нийгэм #нийтлэл