нийтлэл 6,574 нийтлэл байна

Сэм шивнэх амь яриа

Алив, монгол уншигч та наашаа. Би монгол хүн байна. Хоёулаа аминчилж монгол хүн чанарын тухай сэм ярилцъя.
#нийгэм #нийтлэл

Орос нефтийн эзэн найтаахад, Оюунгэрэл авхай ч ханиад хүрчихлээ

Манайхан ч энд тэндгүй л нефтийн үнэ нэмэгдэх нь гэж ам амандаа шивэр авир гээд яриад эхэллээ.
#эдийн засаг #нийтлэл

Их хөлгөн судар

Би вээр ингэж сонссон билээ. Тэр нэгэн цагт... гэж их хөлгөн судрууд эхэлдэг. Эдгээр судрыг Буддагийн эрхэм шавь Ананд уламжилсан юм. Буддаг нирваан дүр үзүүлсний дараа хамаг шавь нар нь цуглаж, түүний сургаалыг эмхэтгэжээ. Будда дөчин таван жил сургаалаа айлдсан. Дөчин таван жилийн турш Ананд түүнийг сүүдэр шиг дагаж явсан юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Сэхүүн гишүүд, сэрүүн төсөв

Монголын парламент ирэх оны төсвийн хэлэлцүүлгээ эхэллээ. Төсвийн хэлэлцүүлэг бол парламентын амин чухал хэлэлцүүлгүүдийн нэг. Энэ дээр л парламентын гишүүд овсгоо самбаа, ухаан бодлоо уралдуулдаг жамтай. Манай сангийн сайд төсөв бол дайчин, шинэчлэгч чанарыг агуулсан байх учиртай гэжээ.
#улстөр #нийтлэл

Чухал асуудал

Фалитоон. Хүмүүсийн нэр, хувийн нууцын чанартай зүйлс дурдагдах тул фалитоон гэж нэрлэхгүй бол зарим хүмүүсийг гүтгэсэн болж мэдэх аюултай айхтар нийтлэл болой.
#чөлөөт цаг #нийтлэл

Бодончар Мунхагийн төрсөн өдөр

Чингис хааны төрсөн өдрийг яаааг 11 сарын 14 гэж зарлах нь дээ. Манайхан л болсон хойно янз янзаар л хүлээж авна. Тэгсэн нэг олигархи, УИХ –ын гишүүн, сайд ч юмуу мундаг том эрхэм явалддаг мисстэйгээ ингэж ярилцвал ямар вэ,
#нийгэм #нийтлэл

Германыг дуурайвал хэрээ шиг хөлөө хөлдөөх байх аа

Лайпциг хотын ойролцоох нүүрсний уурхай, цахилгаан станцыг үзэж бөөн сэтгэгдэл төрснөө өгүүлье. 1990 он хүртэл жилдээ 50 мянган тонн хүртэл хүрэн нүүрс олзворлодог байсан том уурхай байжээ.
#эдийн засаг #нийтлэл

Аятолла Хомэйни – Махмуд Ахмадинежад

Ираны лалын хувьсгалын удирдагч энэ хүн 1970, 1980-аад онд дэлхий дахины анхаарлын яг төвд нь байлаа. Харин түүний улс төрийн зүтгэлтэн болсон замнал, үзэл бодлын талаар тэр бүр мэдэхгүй байв. Лалын фундаментализм, лалын ариун дайн–жихад, Хэзболла хөдөлгөөний тухай хэвлэлд олонтаа мэдээлдэг боловч энэ бүхэн нь Ираны удирдагч асан Хомэйнийн нэртэй холбоотой болохыг хэн бүхэн мэддэггүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Өөх өгсөн хүнтэй өөд уруугүй заргалдана

Хөлдөж ч үхсэн хамаагүй, амиа хорлосон ч хамаагүй эмгэнэлтэй, инээдэмтэй эсэн бусын үйлдэл хийхийг улс төр хийж байна гэх боллоо. Орон нутгийн сонгуульд тулалдах хамгийн гол хүч нь дүүрэг, хороо хэсэг, аймаг, сум багийн дарга нар гэнэ. Тэд нар ингэж улс төр хийж байна.
#улстөр #нийтлэл

Галзуучуудын эх орны тухай эргэцүүлэл

Эх орон минь галзуу хүмүүсийн цугларалт шиг санагдах боллоо. Дэлхий дээр хачин хэргүүд гарч дуулиан тарьдаг ч тэр нь ихэвчлэн сэтгэцийн өвчтэй, эсвэл шашны хэт мунхаг үзлээсээ болж үйлдсэн байх нь элбэг. Манайд бол өдөр тутам аймшигт хэргүүд гардаг.
#улстөр #нийтлэл

Kэсэннумагийн монгол давс

Жил хагасын өмнө Японы зүүн хойд талын далайн эргийг нөмөрсөн гамшигт цунами олон хот, суурин газрыг устган живүүлж гучаад мянган хүний амийг авч оджээ. Тэдгээр хотын нэг далан таван мянган оршин суугчтай Кэссэннума хотоос гэхэд л 1500 иргэн нь осолдож, сураггүй болсон байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол орон-чөлөө, учралын даллага

Монгол орон-оньсого таавар, гайхамшгийн орон.
#нийгэм #нийтлэл

Си Зиньпин гардан авах Ху Зиньтаогийн өв

82 сая гишүүнтэй дэлхийн хамгийн том улс төрийн хүчин Хятадын Коммунист намын (ХКН) 2270 төлөөлөгч энэ оны 11 сарын 8-нд их хурлаа хийх гэж байна. Хурлаар намын ерөнхий нарийн бичгийн (ЕНБ) дарга Ху Зиньтао албан тушаалаа Си Зиньпинд шилжүүлэх юм. Коммунист системтэй орны хувьд намаа тэргүүлнэ гэдэг улсаа жолоодно гэсэн үг.
#дэлхий дахинд #нийтлэл

Аавын минь ял эдэлсэн түүх

Маршал Чойбалсангийн мал өсгөх анх дугаар 5 жилийн төлөвлөгөө амины мал сүргээрээ хувиа борлуулж, довоо шарлуулж, хорхойд хоргүй аж төрж асан малчдын хувьд дайрлага дайрсан билээ. Энэ улаан тийрэн босоход би 9 настай байж. Маршалын мал өсгөх анх дугаар 5 жил 1949-өөс 1953 онд явагдсан юм. Малчдыг мөн ч тамалсан даа.
#нийгэм #нийтлэл

Ноён дэд сайд, Та огцрох хүсэлтээ гаргана уу

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас байцаалт авахаар очжээ. Урьдчилан мэдүүлэг авахаа мэдэгдээгүй, зарлан дуудах ирүүлээгүй атал байцаалт авах гэж оролдсон явдал нь хууль бус үйлдэл гэж Хууль зүйн шинэхэн дэд сайд үзэж байна.
#улстөр #нийтлэл

Улаан галзуу фейсбүүкчний өдрийн тэмдэглэл-6

Улаан галзуу фейсбүүкчний өдрийн тэмдэглэл-6
#чөлөөт цаг #нийтлэл

Шударга иргэдийн хурал

Гөрөөс, арслан, цөөвөр чоно гурав бусад үй түмэн амьтдын дунд өөр өөрийн зовлонгоо үүрэн амьдардаг. Гөрөөсөнд амьд үлдэхийн зовлон бий бол арслангийнх нүсэр биеэ доргиулан байж арайхийн нэг амьтан барих зовлон. Харин цөөвөр чоно бөгс рүү гээ алгадуулцан юм шиг байдлаасаа ичихийн зовлонг эдэлнэ.
#чөлөөт цаг #нийтлэл

Бяцхан Удвалын том гавьяа

Сэрээж чадвал хүмүүс угаас сайхан сэтгэлтэй, төр, дарга, түшмэдийн дундын зуучлалгүй, албан шахалтаар биш сайн дураараа биестээ тусалж, нийгмийн гэрээ байгуулах чадвартай гэж эрх чөлөөний үзэл санаатнууд нотолдог. Үүний тод илрэл нь бяцхан охин Удвалд амьдрал бэлэглэх, урт нас, удаан жаргал өгөх сайн дурын давалгаалсан хөдөлгөөн юм.
#нийгэм #нийтлэл

Мэндлэх гэгч мөнхийн ёс

Харилцааны соёл нь хүмүүс хоорондоо мэнд мэдэлцэх явдлаас эхэлдэг.
#чөлөөт цаг #нийтлэл

Шaxaлдaaн

Зүтгэлээ, болдоггүй ээ. Hүдээ тaс aниaд дaxин түлxэв, бapдaггүй ээ.
#нийгэм #нийтлэл

Голда Меир

Давид Бэн-Гурионы араас Голда Меир хэмээх хатагтайг оруулж бичихээс аргагүй юм. Ерөөсөө ХХ зууны Израилийн түүх, ХХ зууны хоёр дахь хагасын Ойрхи Дорнодын олон улсын харилцааны түүхийг бүтээгчдийн нэрсийн жагсаалтад энэ эмэгтэй зайлшгүй хүндтэй, сонирхолтой байр эзэлдэг юм.
#чөлөөт цаг #нийтлэл

NATIONAL GEOGRAPHIC Хүүхэд, залуучуудад зориулсан дэлхийн атлас

НЭПКО хэвлэлийн газар АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран хүүхэд, залуучуудад зориулсан дэлхийн атлас шинээр эрхлэн гаргалаа. Дэлхий даяар газарзүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулсан, баялаг туршлагатай тус байгууллагаас гаргаж буй эл атлас бол 115 нүүр газрын зураг, 200 орчим гэрэл зураг, 234 багц мэдээлэл бүхий онц сонирхолтой бүтээл юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Тамхины тухай шинэ хуульд миний зүгээс хийх жоохоон нэмэлтүүд

Тамхины хяналтын тухай хууль 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр боллоо. Би тун хааяа нэг зуухаас өөр тамхи татдаггүй хүн. Тамхичдыг жигшиж, заримдаа тэр утааг нь бүгдийг нь өөрт нь идүүлмээр санагдах үе ч бий. Тиймээс ч энэхүү нэмэлтүүдийг Үүл даргын командынханд санал болгож байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Намрыг налаад л суугаад баймаар...

Амьд ахуйдаа алга та­шуулж амжаагүй Эмили Дикинсоныг Америкийн хам­гийн шилдэг яруу най­рагч гэдгийг дэлхийн утга зохиолын ертөнц эдүгээ нэ­гэнт хүлээн зөвшөөрчээ. Хүлээн зөвшөөрөгдөхийн төлөөх амьдрал байгаагүй ч өөрийнхөө өмнө хожим дэл­хий нийт мэхийнэ гэдгийг мэд­дэг тэргүүнээ өргөсөн ихэмсэг амьдрал түүнийх байв.
#чөлөөт цаг #нийтлэл

Аврагдах нууц

Одоо үед хийж болох хамгийн ашигтай бизнэс бол аврах ажиллагаа. Үхгэж байгаа хүнийг аврах боломжгүй бөгөөд учир нь тэднийг манай Баянсэлэнгэ Улаан зэрэг яруу алдарт их хурлын гишүүд авраад бидэнд юм үлдээхгүй нь тодорхой. Тэгэхээр бид өөр арай дориун юм аврах хэрэгтэй байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Амьтан тарчлаагчийг яавал зохилтой

Монгол ахуйгаас улам холдсоор буй охинтойгоо хамт хөдөө гарч наадам үзэв. Уг нь одооны хотын багачуул хэр чадлаараа уламжлал ёс заншлаа дуурайх сэтгэл их байна. Муугүй шүү. Бүр бид­ний үеэс илүү монголжуу элэгтэй, дээл хувцас ч өмсөх гэх болж.
#нийгэм #нийтлэл

Уго Чавес ба түүний нөхөд

“Дөл бадарсан тив” хэмээх 1970-аад оны зөвлөлтийн нэгэн баримтат киног зарим хүмүүс санаж байж магад. Тэр нь Баруун Европ, Умард Америкаас тэс өмнөө хөгжлийн зам сонгон авсан социалист Кубын замаар замнаж яваа Латин Америкийг сурталчилсан кино байж билээ. Кинонд үзүүлснээр бол энэ тив Америкийн импиериализмын эсрэг эрх чөлөөний хувьсгалын галд шатаж байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Монгол төрийн үүдийг хааж модоор дарсан нүгэл

Чойрын номд нэлээд гайгүй гэгддэг С.Бүтэнбаяр ламтан намайг уулзъя хэмээн дөрөв, тав хоног их л шахамдуу эрсэн байх юм. С.Бүтэнбаяр ламтантай би 1911 оны тусгаар тогтнолыг ч, 1921 оны хувьсгалыг ч лам нар тэргүүлэн хийсэн тухай хууч хөөрч танилцсан юм. Бас надад нэг ном өгөх ёстой байсан. Ламтантайгаа уулзлаа. Мань эр улстөржчихсөн явж байна аа.
#улстөр #нийтлэл

Монголын Гангстер

2007 онд Дэнзел Вашингтон, Рассел Кроу нар гол дүрд нь тоглосон “American Gangster” хэмээх кино гарсан.
#нийгэм #нийтлэл