Аливаа улсад тулгамдсан асуудал олон байдаг.  Тэгвэл  манай өмнөд хөрш шиг хүн амаараа дэлхийд тэргүүлдэг том гүрэнд  асуудал бүр ч их .  Улс орон хөгжих тусам тулгамдсан асуудлууд нэмэгддэг.  Сүүлийн нэлээд хэдэн жилийн туршид Хятадын эрх баригчдыг сэтгэлийг зовоох болсон бас нэг асуудал нь  Интернэт болоод байгаа. Хатуу хяналтад байдаг ард иргэд нь  Интернэт гэгч чөлөөт ертөнцөөр аялж, дэлхий дахинаа юу болж байгааг үнэн бодитоор мэдэж  мэдээллий цангаагаа түүгээр л тайлах болсон. Харамсалтай эрх баригчидэд энэ нь огтхон ч таалагдахгүй байна. Тэд сурсан зангаараа  хяналт тогтоохыг санаархана.

Өчигдөр “Google” компани Хятадад үйл ажиллагаа явуулахгүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.  Учир нь Хятадын хүний эрхийг хамгаалагчдын Интернэт дэх электрон шуудан руу  хэн нэг нь нэвтрээд зогсохгүй  түүнийг нь “эвдлэх” явдал гарсаар байна. Тус компанийн албан ёсны төлөөлөгчдийн ярьснаар зохион байгуулалттай хийгдэж буй уг ажиллагааны цаана  Хятадын эрх баригчид байгаа гэдэг нь ямар ч эргэлзээгүй гэнэ.  Тиймээс ч  2006 онд анх нээгдсэн хятад хэл дээрх Google-ийн веб сайт хаагдаж ч маагдгүй. Гэтэл Хятадын  эрх баригчид энэ талаар ямар нэгэн тайлбар хийлгүй өнөөдрийг хүргэлээ. Харин нэрээ хэлэхээс татгалзсан хариуцлагатай ажилтны ярьснаар  Google-тэй холбоотой хэргийг Хятадын эрх баригчид шалгах тухай ярьж байгаа гэнэ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  Хятадын эрх баригчдаас энэ асуудлаар тайлбар өгөхийг шаардсан байна.   “Google”-тэй холбоотой асуудал яригдаж эхэлсэн даруйд Бээжин бас нэгэн сонин санал тавьж дэлхийн улс орнуудад хамтран ажиллахыг санал болгожээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Ван Чэнь “Жэньминь Жибао” сонинд өгсөн ярилцлагадаа  нийгмийн эрүүлээр хөгжүүлэхийг тулд  Интернэтийг хянах зайлшгүй шаардлагатай гэжээ. Түүгээр цацагдаж буй мэдээлэл нь үндэсний аюулгүй байдал, цаашилбал ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн. Мэдээжийн хэрэг  порно сурталчилгаа, янз бүрийн вирус таардаг  зэрэг нь өөг яаж өлгөж авахгүй байх билээ. Хятадын эрх баригчдын үзэж байгаагаарулс орон бүр Интерэнтийг хянаж байдаг системтэй болох нь зайлшгүй хэрэгтэй юм байна.  Харин энэ саналыг дэлхий нийт хүлээж авна гэдэг юу л бол. Харин “Google”-ийн удирдлага мэдэгдэл хийсний дараа тэдний Бээжин дэх салбарт нь олон хүн амь цэцгийн баглаа явуулсан байна. Тэгээд ч тус компани нь Хятадын эрх баригчидтай хэлэлцээ хийж  үйлчлүүлэгчдийнх хэрэглэж буй хайлтын системд ямар нэгэн хяналт  тавихгүй байх талаар ярих юм. Энэ хэлэлцээгээр ямар тохиролцоонд хүрэхийн одоогоор хэн ч хэлж мэдэхгүй.  

Ямар ч байсан  “Google” Хятадын зах зээлээс 600 сая ам.долларын ашиг олдог гэдгийг та бүхний сонорт хүргэе.


                                                                                                    Ю.Дэлгэрмаа