Энэ 7 хоногт
Мамэ
Мамэ гэж ногоон өнгө бүхий нэгэн төрлийн вандуй юм.
Мамэ гэж ногоон өнгө бүхий нэгэн төрлийн вандуй юм. Өдийгөөр ургацын ажил нь эхэлдэг бөгөөд Япончууд уг вандуйгаа нэлээд өргөн хэрэглэдэг ер нь үндэснийхээ бүтээгдэхүүнийг гаргууд сайн хэрэглэдэг ард түмэн. Аливаа нэг аж ахуйн нэгж нь хурааж өөр бас нэг нь савлах дахиад цаашлаад боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн буюу хэрэглэгчийн гар дээр ирэх хүртлээ дөрвөөс таван дамжлагаар дамждаг аж. Энэ нь мэдээж дотоодын үйлдвэржилт салбар салбараараа хөгжих гарц ба ажлын байрны нөхцөлд ч өндөр үр нөлөөтэй.
Гадаад оронд суралцахаар ирсэн оюутан бид хичээл номыхоо хажуугаар цагийн ажил хийцгээнэ. Миний хувьд Япон оронд суралцахаар ирээд хоёр жилийн нүүрийг үзэх гэж буй. Анхахндаа ирээд барилга байгууламж бүтээн байгуулалтыг сонирхохоос илүүтэйгээр хүний төлөө гэсэн бүх л үйлчилгээ, тогтолцоо, нарийн дэг журам, бүтэц зохион байгуулалт, хүн тус бүрийн орчин тойронтойгоо харицаж байгаа зэргийг нь харан сүрхийлж байлаа. Одоо энд Их сургуулиудын зуны амралт эхэлж оюутнууд цагийн ажил хийх, амрах, аялах үе нь.
Сургууль дээр өдөр бүр ажлын зарууд ирдэг бөгөөд тэдгээр заруудаас олон төрлийн ажил олж хийцгээж нийгмийн нэгээхэн жижиг хэсгүүдтэй нь танилцсаар иржээ. Миний бие энд ирээд өдийг хүртэл хичээлийхээ хажуугаар гурваас дөрвөн төрлийн ажил хийж үзсэн ба харин энэ амралтаараа энэхүү Мамэ гэгч вандуйны үйлдвэрт цагийн ажилтнаар орж, хийж эхлээд нэлээд олон хоног өнгөрчээ.
Хэзээнээсээ бид “Усыг нь уувал Ёсыг нь дага” хэмээн хэлж заншиж ирсэн, тэр л замаар төлөв төвшин энэ нийгэмд суралцаж боловсорч, үүгээрээ цаашдаа үлгэр болж явахыг эрмэлзэж байна даа.
За тэгээд миний хийх ажил болох вандуйны үйлдвэр маань дөрвөн төрлийн цагаар цагийн ажилчдаа авна өглөө, өдөр, орой, шөнө, гэж би оройных буюу 18-24 гэсэн цагаар нь орлоо миний хийх ажил дутуу боловсорсон Вандуйг цаасан хайрцганд савлах дамжлага юм, энэ нь цаашаа дараачийхаа үйлдвэрлэгчрүүгээ очдог бололтой. Бид ажил эхлэхээс дор хаяж гучин минутын өмнө очиж зөвхөн үйлдвэртээ орох бэлтгэлээ хийнэ. Эмч аятай цагаан хос хувцас өмсч, хуруу гараа угаах, спиртэн арчлага хийх, хүчтэй үлээгч бүхий тасалгаагаар дамжих, за нэвтэрч ороод нэг удаагийн бээлий, каскан малгай өмсөх гээд эрүүл ахуй аюулгүй ажиллах нөхцлийг хангалттай хийж авна.
Монгол хүнийхээ аягаар загнавал энэ савалгаа төдийхөн ийм сүртэй байх гэждээ гэж бодмоор гэвч, зах зээлийхээ асар хүчтэй өрсөлдөөний үр дүнд аль чанартай хийж аль чанартай бүтээж байгаа нь хөл дээрээ зогсох ба үүнээс гадна өнөө үед хүн, байгальд хорт нөлөөгүй үйлдвэрлэлт явуулах сэдэв чухал болж байгаагийн үндсэн дээр цэвэр хариуцлагын асуудлыг үүрэг болгож ухамсарлуулсан явдал юм. Ямарваа нэг алдаа гаргахад түүнд оногдох хууль ёс зүйн хариуцлага маш чанга учир ямар ч аж ахуйн нэгж шаардлага өндөр үйл ажиллагаагаа явуулна. Энийгээ дагаад бүтээгдэхүүний чанар ч ярих зүйлгүй.
Ингээд үйлдвэр дотроо ажил эхлэхээр энд тэнд амарч суух, холхих үзэгдэл огтоосоо байхгүйн дээр дор дороо ажлыг ч ёстой урсгаж өгнө, ажлын бүтээмжийн өндөр үзүүлэлтийг бодитоор нь үзүүлнэ би ч дунд нь ороод жирийчихнэ, Монгол хүний нөгөө авууштай чанар гэгдээд байдаг юмхныг хурдан сурах ген гуай харин ч нэг хүний нутагт хэрэг болдог юм шиг. Хөдөлмөрийн тухай хуулинд нь хүнийг нэг дор таваас илүү цаг ажиллуулахгүй байх заалттай ба зургаан цаг ажиллах бид, дунд нь арван таван минутаар хоёр удаа амарна.
Үйлдвэр дотор хувь хүн бүрээс багахаан зүйл шаардах ухамсарт үйлдэл оршино энэ нь мэдээж бид элдэв хог хаягдлаа зориулалтын саванд төрөл төрлөөр нь ялгаж хаях үйлдэл шингэн хог, шаттаг хог, дахин боловсруулагдах хог гээд зөвхөн үйлдвэр дотор ч биш нийтээрээ үүнийг ухамсарлажээ. Хэрвээ та Япон оронд ирвэл хамгийн түрүүнд танийг “Хог хэрхэн хаях вэ?” гэсэн сэтгүүл угтах болно. Хог хаягдлыг хамгийн зөв зохицуулж байгаа орон бол яах аргагүй Япон орон юм. Мамэ савлагааны үйлдвэр болон бусад хийж явсан ажлын хувьд өөртөө тунгааж авч үлдсэн хэсэгхээн илааршил энэд оршно.
Байгал экологитойгоо зөв зохистой харицах түүнээс үүдэх цаг уурын хэт дулаарлын асуудал цэнхэр гариг дээр маань маш хурц асуудал болж байгаа өнөө үед бид хогноосоо эхлээд цаашлаад үйлдвэржилт эрчээ авахаар зэхэж гэж буй манай орны хувьд үйлдвэр үйлчилгээний зөв зохион байгуулалтыг дор бүрнээ ухамсарлан эхнээсээ зөв голидорлоор авч явах хэрэгтэй бизээ.
Залуу үеийхэн бидэнд ирээдүйн эх орноо авч явах буцашгүй үнэн бий учир хэт залуугаараа албан тушаал эрх мэдэл, мөнгө зоосонд тэмүүлэлгүй эхлээд өөрсдийгөө, үр хүүхэд, дүү нараа бүх талаараа зөв хөгжүүлж нийгэмд хэрхэн биеэ авч явахаас улсын маань зөв төлөвшил нь түүнд оршиж, өнөөдрийн хоцрогдлын суурь ч үүнд уусан алга болох болно.

Б.Батсайхан
bmb
and
tuvshin
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
nom
enti
Fater
Заяа
usukhjargal
zandkaa
Зочин
dorj