Нийгэм, улс төр 8,215 нийтлэл байна

Ерөнхийлөгч цензургүй ярихын үнэ цэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж цензургүй ярьжээ. Ерөнхийлөгч, сэтгүүлч хоёр ямар байсан тухай бичихгүй, хуучирсан сэдэв. Сэтгүүлч сайн асуусан, Ц.Элбэгдорж “алуулсан”, Ерөнхийлөгч мундаг ярьсан, сэтгүүлчийн асуулт муу байсан гэхгүй, хэлбэр чухал биш.
#улстөр #нийтлэл

“Өрсөлдөгчөө өрөвдсөний гор”-ыг амссан МАН хүлээцтэй байхад АН яахнав дээ

“Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан нь бид сайн ажилласных” хэмээн МАН-ын төлөөлөл болох Их хурлын гишүүд мэдэгдсээр байгаа юм. Үнэндээ Засгийн газрыг МАН-ынхан унагаагүй шүү дээ.
#улстөр #нийтлэл

”Прекариатууд” хэмээх лүмпэнгээс ч аюултай шинэ давхарга

Миний бие орчуулагч Гамбино буюу Н.Ганбаттай хамтраад “Улаан номын хөмрөг” гэсэн цуврал орчуулга голдуу номнууд гаргаж эхлээд байгаа билээ. Тэрээр саяхан утастаад нэг ном авч ирж орчуулах санал тавилаа. Өнөөх номыг нь дөрөв хоног толгой дээш таталтгүй уншаад бүр мэл гайхлаа.
#нийгэм #нийтлэл

Ж.Мөнхбат: МАН засгаас гарахгүй гэж үүрэг хүлээгээгүй

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Одоохон үнэ чөлөөл!

Наяад оны дундуур манай хүрээлэнд нэгэн англи мэргэжилтэн ирж шинэ техник дээр сургалт явуулсан юм. Түүнийг амралтын өдрөөр Өмнөговь руу дагуулж явж зугаацууллаа. Мань хүнийг хамгийн их гайхашралд оруулсан зүйл бол үнэ байлаа. Тэр үед “улаан ус” гэж нэрлэгдэх ундаа нэг шил нь түүний буусан Улаанбаатар зочид буудалд нэг төгрөг хорин мөнгө. Мань хүн дэлгүүрт уг барааг авсан чинь бас л төгрөг хорь.
#нийгэм #нийтлэл

Андэртэйкэр жинхнээсээ зодолддог

Бага байхад найзуудтайгаа нохой зодоон (хуучнаар WWF, одоо WWE болсон) шимтэн үздэгсэн. “Наадуул чинь худлаагаасаа зодолддог юмаа...” гэж ах нар хэлэхэд итгэхийг ч хүсэхгүй. Яваандаа бага багаар анзаарч, ойлгож эхэлсэн ч худлаа зодоон гэдэгтэй эвлэрч чадахгүй л байлаа. Тэгээд хэдэн найзуудын хамтаар нэг лут дүгнэлтэнд хүрэв: “Undertaker, Stone Cold, Rock нарын хэдхэн мундагууд жинхнээсээ зодолдож бусад нь хуурамчаар зодолддог” гэж..
#нийгэм #нийтлэл

“УИХ буруу шийднэ, М.Энхсайхан зөв шийднэ”

“Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тоймч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцоно” гэсэн мэдээ түгж, улс орны хэмжээний томоохон үйл явдал мэтээр олон нийт хүлээн авав.
#улстөр #нийтлэл

Ялгуулсан ардын армийн фото түүх

”Ялгуулсан Улаан арми” гэж нэрлээд болоод байдаг. Гэтэл яагаад Монголын ардын армидаа ийм тодотгол хийж болохгүй байх билээ. Туулсан зам, байгуулсан гавьяа, амссан зовлонг нь тооцоолбол яалт ч үгүй ялгуулсан арми байхаар бодогддог юм. Энд би 1930-1940-өөд оны Ардын хувьсгалт цэргийн түүхэн гэрэл зургуудыг анх удаа дэлгэж байна.
#нийгэм #нийтлэл

Нэгдсэн Монголын төлөө эцсээ хүртэл ганцаараа тэмцсэн харчин гүн Бавуужав

Та бүхэн харчин гүн Бавуужавын зургийг харж байна. Түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр бол дээлийнх нь урт ханцуйн дотуурх гарынх нь бугуйнд хэнд ч үл мэдэгдэх жижигхэн япон гар буу үргэлж бэлэн байдаг байжээ. Хэрэгтэй үед гаргаж ирдэг.
#нийгэм #нийтлэл

А.Гансүх: Хуулийн дагуу л бол Арбитрт ялж болдог

Сүүлийн өдрүүдэд олон улсын арбиртрийн шүүхтэй холбоотой хоёр мэдээ хэвлэлээр гарах болов. Эхнийх нь Монголын Засгийн газар “Хан ресурс”-ийн маргаанд ялагдаж, 100 сая долларын төлбөр төлөх болсон тухай. Нөгөөх нь Зам, тээврийн сайд асан А.Гансүх арбитрийн шүүхэд Англи, Америкийн хуулийн фирмийг ялжээ гэх мэдээ.
#улстөр #нийтлэл

Д.Амарбаясгалан: Монголынхоо хөгжлийн төлөө монголчууд нэг баг болж ажиллах ёстой

“Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн 1000 км хурдны авто замыг барих “Чингис Лэнд Девелопмент Групп”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай уулзаж ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Нийгэмд халгаатай “Эх орончид”

Монголд уул уурхайн хөгжлийг дагаад нийгэмд тун халгаатай бүлэг хүмүүс бий болсон юм. Яагаад халгаатай юм вэ? гэвээс тэд өөрсдийгөө хязгааргүй эх оронч сэтгэлтэй хүмүүс хэмээх агаад яг мөн чанартаа бол зүгээр л дээд зэргээр мэргэшсэн луйварчин, айлган сүрдүүлэгч, рекэтчин, шантаажлагчид байдаг юм.
#нийгэм #нийтлэл

Ичигсэд ч хөдөлчихлөө ...

...Ичигсэд ч хөдөлчихлөө. Зарим нь ерөөсөө ичихээ ч байсан, бас зарим нь ичсэн дүр үзүүлээд сэрүүн хэвтэж байдаг болсон гэх. Бас ичигсэд ерөөсөө хөдөлдөггүй, ичихээ больсон нь хөдөлдөг ч гэх.
#улстөр #нийтлэл

Казахстан улс бүх хүүхдээ англи хэл дээр хичээллүүлэхээр шийдвэрлэлээ

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өнгөрсөн баасан гаригт нэгэн шийдвэрийг танилцууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан улсынхаа шилдэг эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзах үеэрээ “Казахстан улсын бага дунд сургуулийн боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.
#нийгэм #нийтлэл

Гурав дахь хөрштэй учирсан дөрвөн удаагийн “11-ний өдөр”

Түүхч, дипломатич Равдангийн Болдын бичсэн энэ өгүүллийг илүү олон хүн уншихыг нь бодож өөрийн буланд тавьлаа. Шинэ баримт олсон, олсноо нэгтгэн сүрхий дүгнэлт хийсэн энэ өгүүлэл маш сонирхолтой санагдав. Р.Болд нь Тайваны, Конгрессийн номын сангийн зэрэг олон архив ухаж Монголын нэн шинэ түүхийн цагаан толбо болсон зөндөө материалыг эргэлтэнд оруулсан нэгэн.
#нийгэм #нийтлэл

Ихрүүд Ерөнхийлөгчийн үзгээр бичнэ

Сэтгүүлч миний бие “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байхдаа дөрөв төрөхдөө дандаа ихэрлэсэн ховорхон заяатай нэгэн гэр бүлд байр олгохыг хүссэн нийтлэлээ өнгөрсөн аравдугаар сарын 3-нд бичсэн юм.
#нийгэм #нийтлэл

Монгол технологи

ХХI зуунд хүн төрөлхтөний уураг тархи технологийн гайхам нээлтүүд гаргах нь хаа сайгүй хавтгайрчээ. “Хавтгайрчээ” гэсний учир Монгол бас мөчөө өгөхгүй нээлт гаргадаг болж.
#нийгэм #нийтлэл

Популизмаас луйвар дээрэмдлэг рүү

Дэлхийн II дайн Европ, Азийг үнсэн нурам болгон сүйтгэсэн боловч дайн болоогүй Хойд, Өмнөд Америк тив эндээс мөнгөн утгаараа нэлээд хожоотой гарсан юм. Энэ дундаа байлдагч орнуудыг түүхий эд, хүнсээр илүүтэй хангаж байсан Аргентин орон маш их баяжсан. Дайн дуусах үед Аргентин нь дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогдон, эдийн засагчдын тооцоолсноор Үндэсний үйлдвэрлэлээр Канадыг гүйцээд иржээ.
#улстөр #нийтлэл

Ч.Сайханбилэгийн “муухай” реформ

“Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэсээр ажлаа хүлээн авсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ямар гээч реформ хийх бол гэж удтал хүлээлээ. Гэвч төсвийн орлогын гүйцэтгэл цоорхой, тодорхой хэсгийнхний санааг зовоогоод байдаг ам.долларын ханш 2000 төгрөгт ойртсоор байна.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Цэвэгмид гуай

Дондогийн Цэвэгмид – энэ нэр Монголын түүхнээ мөнхөд дуурсагдахаар үлдсэн нэгэн. Бидний өмнөх, бидний, бидний дараахи гурван үеийнхэн шинэ үеийн утга зохиолоор гэгээрч боловсрон, ертөнцийг таньсан бол түүнд энэ эрхмийн оруулсан оюуны их өв гэж зайлшгүй хүндтэй байрыг эзэлдэг билээ.
#нийгэм #нийтлэл

Хятад, Сүрэн хоёр

УИХ-ын гишүүн асан, төмөр замын инженер О.Сүрэнтэй ярилцахыг хүслээ. Тэрбээр үүний өмнөхөн тоймч Г.Отгонбаяртай маш дэлгэрэнгүй яриа өрнүүлэн сэтгэлийн “бэтгэ”, бухимдлаа тайлан, өөрийнх нь хэлснээр “хамаа намаагүй” ярьчихсан юм.
#улстөр #нийтлэл

Чоно ба тотем

Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсийн онгон шүтээн нь чоно байлаа. Өөрсдийгээ чононоос гаралтай хэмээн сүсэлнэ. Алдарт “Монголын нууц товчоо” нь “Дээр тэнгэрээс заяат төрсөн бөртэ чоно...” хэмээн эхэлнэ. Гайхмаар ч юм биш, энэтхэгчүүд үхрийг шүтэн биширдэг лүгээ адил заншил. Ром, Римул хоёр чоно хөхөж өссөн домог, Шаалуу хүүгийн үлгэрээс эхлээд, иймэрхүү итгэл, зохиомжууд дэлхий дүүрэн.
#нийгэм #нийтлэл

Хэрэгтэй, хэрэггүй хууль баталж байснаас хүүхдүүдийнхээ амийг авраач ээ

Хөр цаснаар айлын нялх балчир хүүхдүүд зэрлэг адгуусны хөлд гишгэгдэн гэмтэж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдаж байхад үүнээс сэргийлэх хуулийн зохицуулалт хийгээгүй атлаа хэнд хэрэгтэй нь мэдэгдэхгүй, хэзээ хэрэгжиж амьдралд нийцэх нь мэдэгдэхгүй хуулийг үйлдвэрлэж байгаа эрхмүүд нэгийг бодмоор юм.
#нийгэм #нийтлэл

Морь, хүүхдээс үүдсэн гурван эмзэглэл

Өнөөдөр хэвлэл мэдээллийнхний төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байгаа гол асуудал ХҮҮХЭД тойрсон сэдэв болоод байна. Яг одоо youtube ,зарим нэг вэб сайтуудаар ороод үзвэл баячуудын зэрлэг зугаа цэнгэлийн золиос гэсэн ерөнхий агуулгын дор хурдан морины уралдааны явцад мориноосоо унан орилж буй бяцхан хүүгийн өр зүсэм бичлэгийг олж харах болно.
#нийгэм #нийтлэл

Р.Амаржаргал: Үнэндээ Бат-Үүлээс өөр хүн харагдахгүй байна

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Би монгол хүн тийм болхоор...

“Би эмэгтэй хүн тийм болхоор уурламаар байна”. Ийм нэг хэлц байх. Эмэгтэй хүн уурлахад шалтаг шалтгаан хэрэггүй эмэгтэй болхоороо л уурлаж байгаан гэсэн хошин маягтай үг. Хаа сайгүй л хэрэглэх болж. Гэтэл үүний оронд бүүр янз бүрээр нөхөөд бичээд байна гэнэ шүү.
#нийгэм #нийтлэл

С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал”

Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирээд Мардайн орд газартай танилцсан юм. Тэгээд тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул, химийн үйлдвэрийн нэгдлийн ажил байдлыг үзэж сонирхов. Энэ бол мөн оны зургадугаар сард болсон явдал.
#улстөр #нийгэм #нийтлэл

С.Баярын үлдээсэн “мөр” буюу В.Живовын өгүүлсэн “найрамдал”

Ерөнхий сайд С.Баяр 2008 оны дөрөвдүгээр сард ОХУ-д албан ёсны айлчлал хийж ирээд Мардайн орд газартай танилцсан юм. Тэгээд тэндээсээ нисдэг тэргээр Чита мужийн Краснокаменскт очиж Приаргуны уул, химийн үйлдвэрийн нэгдлийн ажил байдлыг үзэж сонирхов. Энэ бол мөн оны зургадугаар сард болсон явдал.
#улстөр #нийгэм #нийтлэл