нийгэм 2,293 нийтлэл байна

Зул сарын фельетон

Төрийн дансыг шилэн болгож интернэтэд тавих шийд гарав. Маргаашаас нь “Дансны шил зарна” гэсэн зарлал гарлаа. Зарим байгууллага шилэн дансаа хагалсан явдал гарав. Тэд шилэн дансаа интернэт рүү зөөх замдаа шалан дээр унагасан учраас “зам тээврийн осол мөн” гэсэн дүгнэлт гарчээ.Дүгнэлтийн дагуу, санхүүгийн ажилтнуудынх нь машин жолоодох эрхийг зургаан сараар хассан байна.
#нийгэм #нийтлэл

”Шинэ Айл Хотол” хөдөлгөөн

Аливаа нэгэн үйл явдал болоход зайлшгүй бөгөөд хангалттай нөхцөл бүрдэх учиртай. Манай улс хөгжин цэцэглэхэд бүх нөхцөл нь бараг хангалттай бүрдсэн. Монгол бол үндсэн хуульт ёстой, ардчилсан бүгд найрамдах улс бөгөөд хүн ард нь эрх, эрх чөлөөтэй, зах зээлийн эдийн засагтай орон.
#нийгэм #нийтлэл

Нэмүү өртөгтэй тероризм

Өчдөр гамшигт үйл явдал боллоо. Абдул Карим гэж айхтар терор нөхөр төрийн ордны хажуу талын газарыг өндөр үнээр худалдаж авчээ. Юутай гамшигт мэдээ. Тэр хүнийг манай сайн дурын сэтгүүлчид болох сошл медиа хэрэглэгчид нэг өдрийн дотор айхтар судалж орхилоо. Тэндээс ойлгосон юмаа сийрүүлэе.
#нийгэм #нийтлэл

Ю.Цэдэнбалын ой

Цэдэнбалын 100 жилийн ойг дуртай нь тэмдэглээд дургүй нь ардчиллын аясаар чимээгүй өнгөрөхөд асуудал үүсэхгүй болох байлаа. Тэгтэл УИХ хийх ажилгүй мэт шүүрч аваад хэрүүл уруултай тогтоол баталсан нь үзэл санааны зөрүүг намжаах бус сэдрээв.
#нийгэм #нийтлэл

Б.Саранчимэг: Төр муу менежер гэдгийг төрийн юмыг үнэгүйдүүлж авах гэсэн хүмүүсийн гаргасан хэллэг гэж ойлгодог

НИТХ-ын төлөөлөгч, Үндэс­ний цэцэрлэгт хүрээ­лэн­гийн дарга асан Б.Саранчимэгтэй ярилц­лаа. Түүнийг ажлаас чөлөөл­сөн мэдээлэл хэвлэлээр нэлээд дуулиантайхан цацагд­сан. Гэвч албан ёсоор байр сууриа олон ний­тийн хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр ер илэр­хийлээгүй тэрбээр манай сонинд ярилцлага өглөө.
#нийгэм #нийтлэл

Бүгдээрээ хождог уралдаан

ХХ зуун домогт нүүдэлчид хэмээгдэх монголчуудын нүүр царайг өөрчилсөн юм. Орон гэр, амьдралын хэвшил, ахуй байдлаас эхлээд биеийн галбир царай зүс нь өөрчлөгдөв. Байшинд амьдардаг, өрнөд маягийн суурин хувцастай болоод зогссонгүй хөл нь тэгширч, нуруу нь тэнийн гоолигжиж, наранд түлэгдэж салхинд осгоруутсан хүрэн саарал царай нь зөөлөн цагаан болов.
#нийгэм #нийтлэл

Манай хотын баатрууд

Хөлдөж үхэх нь ээ. Өглөө маадайгаад гарангуут орцны үүднээс л хацар ам шазайгаад явчиж байна. Гадаа хоносон хөөрхий машинууд гаслаж байна. Асах гэж эцсийн дусал цэнэгэндээ хүртэл амиа тавьж байна. Зарим нь асах ч гүй чимээгүй болж байх шиг байна чааваас.
#нийгэм #нийтлэл

Монгол, Антарктид хоёр яг адилхан

Хонконг арлын хамгийн өндөр, 554 метр уулын оргилыг Английн хатан хаан Викториягийн нэрээр нэрийддэг. Байгалийн бүтээсэн үзэсгэлэнт ногоон уулын энэхүү эгц оргилоос тус арлын болон наашаа хошууран түрсэн Коулуны хойгийн эргийг эмжин ярайх олон мянган өндөр байшин алган дээр мэт дурайна.
#нийгэм #нийтлэл

Хүүдээ бичсэн захидал

Хүний амьдрал их баян байдаг юм. Хүнд сайн муу, сайхан муухай олон юм тохиолдоно. Дандаа сайхан эсхүл дандаа азгүй байдаггүй. Нэг ухаантай хүн хэлсэн байдаг. “Чиний амьдрал чиний гарт байгаа. Хуйлж явах, дэлгэж явахаа чи өөрөө мэднэ.” гэж. Эндээс хэдэн зүйл их чухал.
#нийгэм #нийтлэл

Оюуны Эрдэнэбулган: Тархи, зүрх хоёроо угаая л даа

Манай сонины VIPerson булангийн зочны урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ном гэдэг бол дандаа гэрэл дагуулж байдаг онцгой зүйл. Таны хувьд анхны номоо хүлээж авсан, гайхалтай амт, гайхалтай мэдрэмжүүдийг эдэлсэн өдрүүд болж байх шиг байна. Дахин баяр хүргэе.
#нийгэм #нийтлэл

Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө

БНМАУ. 1946 оны намар. Олзны япон цэрэг өлсөж өлбөрөхийн эрхэнд байцааны навч сэм халаасалж байсныг монгол дарга мэдчихжээ. “Нааш ир” гэж тушаалаа. Тууж явсаар хүн амьтнаас хол хадны өвөрт ирлээ. 17 настай Тамура Хироши өлсөх даарахын зовлонг нэгмөр эцэслэх үхлээ хүлээн, нүдээ аниад сөхрөн суув.
#нийгэм #нийтлэл

Дурсамжийг зохиодоггүй

Далаад оны дундуур Монголд сүрхий зуд болов. Зудыг хэрхэн давах талаар хуралдлаа. Сайдууд, аймгуудын нам, захиргааны дарга нар Улс Төрийн Товчооны гишүүдэд зовлон бэрхшээлээ тоочиж, тусламж гуйж. Зузаан цасан хунгарт бэлчээр битүү дарагдаж, зам харгуй боогдсон тухай мэдээлэлд Цэдэнбал даргын сэтгэл тавгүйтжээ.
#нийгэм #нийтлэл

Сэтгүүлчид нийгмийн сэтгэл засалчид байх ёстой

Сэтгүүлчээс муу хүн байхгүй болов. Чухам муу хэлж, хөдөлмөрийг нь үгүйсгэж л байвал хүнд тооцогдох шиг авирлаж байна. Хог шавхруунууд энд цуглаж, хамгийн ядуу, хамгийн арчаагүй хүмүүс энэ ажлыг хийдэг гэж бодогсод олшров. Ийм мэдээллийг санаатай хийгээд санамсаргүй түгээгчид шуургаллаа.
#нийгэм #нийтлэл

Сайн дурын үйлс Монголд

Амжилтын эцсийн хэмжүүр нь та өөрийнхөө төлөө юу хийсэнд биш, харин бусдын төлөө юу хийсэнд оршдог гэдэг. Монголчууд бид аль хэр амжилттай хүмүүс вэ. Бид сайн дураараа, бусдын төлөө юу хийж байна вэ. Та өөрийнхөө ашиг хонжоог бодохгүйгээр хэдэн хүнд хариу нэхэлгүй тусалсан бэ?
#нийгэм #нийтлэл

Л.Балдан: Д.Нацагдоржийн амьдрал бүтээлийг бодит эх хэрэглэгдэхүүнээр нотлон судалъя

Өнөөдрөөс 109 жилийн өмнө буюу 1906 оны 11 сарын 17-нд Дашдоржийн Нацагдорж хэмээх нэгэн их хүн мэндэлжээ.
#нийгэм #нийтлэл

Баян ходоод

Ардчилалд шилжсэнээр анх удаа уралдаж буй дааганууд... зарим нь булхайцна, зарим нь азаар түрүүлнэ, зарим нь гадаад допинг тариа хэрэглэнэ, зарим нь эрлийз гээд хасагдана, зарим нь үнэхээр шандсаараа үзнэ, зарим нь угаас түрүүлэхгүйгээ мэдээд баян ходоод болохын төлөө албаар хойш сууна. Учир нь дааганы уралдаанд баян ходоодыг ч бас шагнадаг.
#нийгэм #нийтлэл

Жаран найм ба гарын таван хуруу

Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр.
#нийгэм #нийтлэл

Оакланд хотод сүндэрлэсэн монгол “ГЭР” буюу Монголоо хадгалах гэсэн их эрмэлзэл

2015 оны 11 сарын нэгний өглөө. “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь сурвалжлагч миний бие Атлантын далайн эрэгт шахуу гэрээсээ гараад Номхон далайн хөвөөнд орших Сан-Франсиско хотноо бүтэн тивээр гулд явсаар буучихсан,
#нийгэм #нийтлэл

Бурхан болоочдын Бүгд найрамдах улс

Бурхан минь, манай засагтөр чинь амьд яваа ахмадын бичиг баримтыг хуурамч гэж үздэг, харин үхсэн байвал их л тааламжтай хандан тэтгэвэр олгоод зогсохгүй байнга нэмэгдүүлдэг, тэр ч байтугаа зээл олгодог болсон гэх. Итгэхгүй байгаа бол сонин эргүүлээд хар! Нас барж байж зээлээ бүтээсэн 10.000 иргэний тухай мэдээ сонин хэвлэлээр дүүрэн байгаа.
#нийгэм #нийтлэл

Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна

УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэр мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүл зүйн амин чухал сэдвийг хөндсөн.
#нийгэм #нийтлэл

Бурхантай барьцагсад

Бурхан бол хорвоогийн хамгийн популист бодьгал мөн. Энэ амьдралд биелшгүй орчин нөхцөл, амар амгалан, хайр халамж, амраг сэтгэл, шударга ёс, эд баялаг, идээ будаа, гутал хувцас... ер нь л хүний амьд ахуйдаа эдэлж чадаагүй, чадах ч үгүй бүхнийг Бурхан огтоос эргэлзэлгүй амалдаг учраас хүн төрөлхтөн түүнд итгэсээр ирсэн билээ.
#нийгэм #нийтлэл

Зөнөг халтар

Насан өндөр ганц бие эмгэн Солийн хамаг бие тэсэхийн аргагүй шархирч, өвчин намдаах элдвийн эм, өвс ургамал уугаад нэмэр болсонгүй.
#нийгэм #нийтлэл

Хар аяндаа л яваа сэтгүүл зүй

Би хэвлэл мэдээллийн салбарт 27 жил ажиллаж яваа хүний хувиар энэ салбарын талаарх бодлоо хэлье.
#нийгэм #нийтлэл

Хулигаан ардчилал ба Б.Саранчимэг

Ийм нийтлэлийг улсын баатар Э.Бат-Үүлд зориулж бичнэ чинээ санасангүй явлаа. Ардчиллын төлөө өөрийнхөө нэгэн насны ухамсарт амьдралыг зориулсан хүн гэвэл түүнийг хэлнэ.
#нийгэм #нийтлэл

Б.Чулуудай: Ёс зүйгүй гэж буруутгах бол намайг буруутга

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хүү, “Гранд лайн” компанийн захирал асан Б.Чулуудайтай ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Яагаад яагаад?

- Гэхдээ нийгмийн ухааныг илүү амархан гээд байдаг? - Хэцүү хэцүү. Зүгээр л хамгийн адгийн тэнэгүүд ч нийгмийн ухааныг чадаад байгаа юм шиг санагддаг юм, өөрт нь ч олон нийтэд ч.
#нийгэм #нийтлэл

Л.Мөнхбаясгалан зорилгодоо хүрлээ

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан УИХ-ын гишүүдэд захидал бичжээ гэсэн дуулиан гэнэт л нэг өдөр дэгдэж билээ. Юун захиа яах гэж бичсэн хэрэг вэ гэдэг сониучирхал сэтгүүлч биднийг чангаасан нь үнэн юм. Харин түүний захиа эхнээсээ л сэтгэл хөндөж билээ.
#нийгэм #нийтлэл

Монголд нэгэн удаа: Амиа зольж амь аварсан түүх

Дорнодын Баяндун сумын нутагт, улсын хилд ойрхон, аглаг буйд газарт дурсгалын бяцхан чулуу алсаас торойно. Хэдэн зуу, мянган жилийн өмнөх эртний дурсгал биш учраас эрдэмт сартваахи, цэцэн гүүш нарын оюунаар тайлж уншуулах хэрэггүй.
#нийгэм #нийтлэл

Жин үдийн монголчууд

1952 онд Холивүүд High Noon гэж кино бүтээжээ. Монголоор бол Жин үд гэсэн үг юм болов уу даа. Үйл явдал XIX зууны дундуур Зэрлэг өрнөдөд болно. Иймэрхүү кино бөөн л ковбой, буудалцаан, дээрэмчид гардаг биз дээ. Энэ кинонд ч бас л тэд гарна. Харин буудалцаан нь 85 минутын киноны сүүлчийн 3 минутад л өрнөх аж. Гэхдээ Америкийн соёлын үнэт өвд бүртгэгдсэн, дөрвөн Оскартай бүтээл шүү.
#нийгэм #нийтлэл