“Рафлес боловсролын корпорац”-ийн сургалт хариуцсан захирал Рон Ньюман Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тэрээр Монгол дахь салбар Рафлес олон улсын сургуулийн долдугаар сарын элсэлтийн бэлтгэх ажлыг хангахаар ирсэн юм. Хартфорд нэрээр монголчуудад танил болсон Улаанбаатар дахь  Рафлес олон улсын сургууль нь   Сингапурт төвтэй “Рафлес боловсролын корпорац”-ийн салбар юм. Тус сургуулийн  бүх хичээл  нь англи хэл дээр явагдахаас гадна мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн, гадаадаас ирсэн чадварлаг багш нар хичээл заадаг. Тиймээс оюутнууд нь  үндсэн мэргэжлээсээ гадна  ярих, бичих гээд 6 түвшний англи хэлний сургалтад хамрагддаг. Оюутнууд “Рафлес боловсролын корпорац”-ийн Улаанбаатар дахь салбарт элсэн орж суралцах гурван жилийн хугацаандаа Шанхайн, эсвэл Хонконгийн салбар сургуульд үргэлжлүүлэн сурч, Cиднейд төгсөх боломжтой нь тус сургуулийн нэгэн давуу тал юм байна.