Наян жилийн өмнө Халх голд болсон тулалдааны тухай ойлголт нэлээд төөрөгдөл байж. Байлдаанд оролцсон Зөвлөлт, Япон, Монгол байтугай хөндлөнгийн ажиглагч түүхч сонирхогчид ч ихэд төөрөлдсөн. Байлдсан талууд нь Японы Квантуны арми, Зөвлөлтийн улаан цэрэг. Нээлттэй нийгэмтэй болсон Япон талын баримт ил болсон бол нөгөө субъект Зөвлөлт, Оросын талын баримт өдий болтол нууц байсан тул бодит үнэнийг олох дүгнэх анализ хийх түүхчлэх цааш судлах бололцоогүй явсаар иржээ. Архив дахь онц нууцын хугацаа дуусангуут Оросын цэргийн түүхч А.Крушельницкий, Е. Трифанов, В.Воронов, Г.Кривошеев нарын судлаачид хамгийн түрүүн олон жил дараатай байсан нууц архивын материалуудыг илрүүлж шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Үүний буянаар Халх гол дахь байлдааны утга учир, шалтгаан, явц, төрх, ач холбогдол тодорч түүхэнд бодитоор хандах бололцоо нээгдлээ. Халх голын тулалдаан бол нэн шинэ Монголын түүхийн салашгүй бүрэлдэхүүн хэсэг.Түүх бол эргэж засан өөрчлөх бололцоогүй ч угтах ирээдүйг тольдох сургамж