Нийгэм, улс төр 8,238 нийтлэл байна

Мөрдөгчдийг мөрлөж өгье

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудтай уулзах үеэрээ “Бид нийгэмд шударга ёс тогтоохыг амлаж гарч ирсэн.
#улстөр #нийтлэл

Улдан чангаах шинэчлэл

Нямдорж дүвчин чойжин бууж байна. Наадмаас ардын хувьсгалыг хасчихлаа, нэртэйгээр нь наадмаа ерөөсөө хийхээ больчих л гэнэ. Сөнөөд байхгүй болж байсан Монголыг ардын хувьсгал амилуулсан л гэнэ. 500 мянган хүнтэй, толгой дараалан тэмбүүтэй, мал нь ердөө есөн сая байсан орныг өдий болгосон л гэнэ.
#нийгэм #нийтлэл

О.Чулуунбилэг: Бүтцийн, санхүүжилтын, хүний нөөцийн гэсэн гурван том суурь шинэтгэлийг хийхгүйгээр аль ч намын шинэчлэл явцуу утгатай л хэрэгжинэ

Америкт улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг энэ залуугийн блогыг хааяа уншихад сонирхолтой байдаг юм. Улс төрийн менежмент хэмээх шинэ мэргэжлээр Монголоос анх мэргэшиж буй О.Чулуунбилэгтэй хавар ярилцахаар тохирсон боловч сонгуулийн дараа ярилцъя хэмээн “бултсан”. Одоо нэгэнт сонгууль дууссан болохоор түүнтэй ярилцсанаа хүргэе.
#улстөр #нийтлэл

Залуусынхаа ард нуугдсан хуучцуул нь шинэчлэл хийж чадахгүй

Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд олон зүйлийг илчилж өглөө. Цаанаа зодолдож хэрэлдсэн ч хэдийнээсээ олон түмний нүдэн дээр хамтдаа маасайгаад сууж чаддаг хамт олонсог нам байлаа. Хэд хэдэн удаагийн сонгуульд дараалан ялагдсан нь харин тэдний үнэн нүүр царайг илчилж орхив.
#улстөр #нийтлэл

Авлигажсан намыг тарааж, алдааны нь золиос хүнээ аваръя

Сонгуульд ялагдсан МАН-ын­хан шинэчлэлийн тухай өөд уруу­гүй ярьцгааж байна. Дарга нараа солиод, дараагийн хэдэн хүмүүс удирдлагад гарч ирээд энэ нам шинэчлэгдэж чадах болов уу.
#улстөр #нийтлэл

Ерөнхийлөгч буруу далбаанд....

Ойрд сонгуулиа сайхан хийцэн манай эрхэм хүндэт улсын их хурлын гишүүд ажил багатай байгаа болтой. Хуралдаа цөөхүүлээ сууж бие биенийхээ кнопыг дарсан шигээ хуулиудыг яралктал баталж байгаа гэнээ.
#улстөр #нийтлэл

Лех Валенса

Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Лех Валенса оролцохоор ирж байна.
#улстөр #нийтлэл

Б.Даш-Ёндон: “Хөлөө жийлцэх”-ийн оронд тэсч үлдэхээ чухалчлах нь дээр

Туйлширдаггүй тулхтай улстөрч, судлаач, басхүү хэвлэлийнхэнд тэр бүр олддоггүй нэгэн ховор хүнтэй ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Хуулийн байгууллагуудыг хуулиар засаглуулна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаа сонгуульд нэрээ дэвшүүлснийхээ дараа сонгогчидтой уулзахдаа “Надад суралцах шаардлага байхгүй. Сонгуулийн маргаашнаас л ажлаа хийнэ” гэж хэлсэн.
#нийгэм #нийтлэл

Цаасан малгай өмсгөсөн ах дүү намуудын баярын мэндчилгээ

Тахин шүтэх өвчтэй коммунист нийгмийн үеийн зусардлыг буруутгах сэтгэлд хөтлөгдсөнгүй, хамгийн гол нь бидний үеийнхэн түүхээ мартаж үл болох, бидний хойч үеийнхэн эх түүхээ мэдэх үүрэгтэй, тэгээд ч ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ шинэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй
#улстөр #нийтлэл

Ялагч нь хэн бэ?

Монголчууд “Наадмын маргааш намар” гэж ярьж, хадлан тэжээлдээ гаран өвөлжөө бууцаа бэлтгэдэг. Харин сонгуулийн маргааш юу болдог вэ? Ямар ч байсан наадам болж таарна.
#улстөр #нийтлэл

Л.Оюун-Эрдэнэ: Миний бодлоор манай нам концепцийн ялагдал хүлээж байх шиг

“Ярилцъя” МАН-ын залуу лидерүүдийн нэг, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг зочноороо урьж ярилцлаа. Өнөөдрийн МАН дотор болж буй үйл явдлууд олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Тэр тусмаа залуус шинэчлэлийн төлөө нэгдсэн энэ үед түүнтэй уулзах хүсэл их байлаа.
#улстөр #нийтлэл

Баригдсангүй

Өнгөрсөн 7-р сарын 1-нээс хэдхэн цагийн өмнө буюу 6-р сарын 30-ны 22.50 цагаас ”Луйвар” нэртэй уран сайхны кино МҮОНТ-ийн хөтөлбөрт бичигдсэн байжээ. Гэтэл тэр кино гарсангүй. Оронд нь 2008 оны 7-р сарын 1-ны үйл явдлын тухай баримтат нэвтрүүлэг гарч ирлээ.
#нийгэм #нийтлэл

Амлагаа сайтай гаанс ч юм шиг ээ...

Айлын найранд уригдлаа. Айраг идээ элбэгшсэн өдий цагийн найрыг манайхан надаар хэлүүлэхгүй төсөөл­нө дөө. Ай миний Монголын хө­дөөний найр ямархан би­лээ дээ. Тэнгэрийн на­рыг баруун хатавчиндаа аргамжчихаад дуу хуур сүлэлдээд хэлэх ч юм биш. Нэгэнт айлын найранд уригдсан хойно ганган дээрээ тавьчихаад тэ­рүүхэн хатавчинд донхойж орхилоо. Гэтэл нэг ах хүү дуулж байна аа.
#нийгэм #нийтлэл

Бичсэнээ эргэн эргэн санахуй

...ЗХУ задарлаа. Бид зөвлөлт ахыгаа дуурайх гэсэн боловч аймаг аймгаараа задарч болоогүй нь ойлгомжтой. Орос ах нар коммунист дэглэмээс эгүрт татгалзаж, Коммунист намаа татан буулгаж, хөрөнгий нь хураасныг яг даган дуурайх байтал гайхалтай нь харин энэ амин чухал асуудал дээр орос ахыгаа нулимж, Хувьсгалт намаа авч үлдлээ.
#улстөр #нийтлэл

Н.Багабанди, Н.Энхбаяр хоёрын эхэлсэн хэрүүл эцэстээ МАН-ыг ийм байдалд орууллаа

МАН-ын Хяналтын хорооны гишүүн Л.Одончимэдтэй намын шинэчлэл, саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Халх аа гэж...

Орчин үед үндэстэн гэдэг нь үнэн хэрэгтээ тэр улсын иргэний паспорттой хүнийг хэлдэг болсон. Манай улс бол нэг л үндэстний улс. Үнэн, үнэн. Казахстанд нүүгээд очсон казах нөхдийг маань тэдхийнхэн “Монголчууд ирлээ”, “тэр нэг монгол ингээд “ “энэ монгол ингээд” гэхчлэн хэлдэг гэсэн.
#нийгэм #нийтлэл

Таван сонгууль дараалан ялагдсан нам тардаг юм

Үйл нь ирсэн МАН улс төрийн томоохон сонгуульд тав дараалан ялагдлаа. 2009 оны Ерөнхийлөг­чийн сонгуульд АН 50 мянган сана­лаар илүүрхэж яллаа. Дараа нь 2012 оны УИХ-ын сонгуульд мөн л ялагдав.
#улстөр #нийтлэл

Эхэлсэн ажлаа дуусгах үүрэг ногдлоо

Сонгууль бүрээр улс төрийн намууд шинийг амладагт иргэд сүүлдээ дасал болж, ялангуяа Ардчилсан намаас дараагийн “хувьсгал”-ыг хүлээдэг зуршил суужээ.
#улстөр #нийтлэл

Аварга үзүүрлэж арслан боллоо

Н.Алтанхуягийн сэтгэл цэлмэлээ. Ц.Элбэгдорж сонгуульд унасан бол тэр хамгаас түрүүнд ширвүүлэх байсан.
#улстөр #нийтлэл

Үндэсний наадам

Наадам ойртлоо. Нүүдэлчид зуны дэлгэр цагт цуглан найр наадам хийдэг байсан нь их л олон зуун, магадгүй хэдэн мянганаар хэмжигдэх уламжлал биз. Наадамд бөх барилдаж, сур харван, морь уралдуулах агаад үүнээ “Эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажгуу. Юутай ч тэмдэглэгдэн үлдсэнээр Чингис хааны үед наадамд их ач холбогдол өгдөг байсан бололтой.
#нийгэм #нийтлэл

Еврей хэлийг сэргээсэн үлгэрээс бид юу сурах ёстой вэ?

Монгол бичгийг төрийн бичиг болгох, сэргээн хэрэглэх, бүх нийтээр эзэмших тухай бүхий л шатанд ярьж, хэлэлцсээр байгаа боловч үр дүн нь хангалттай бус байна.
#нийгэм #нийтлэл

Бид дархлаатай юу?

Балар эрт цагт хүн нүцгэн цэлдэн гүйлдэж, даарахаараа арьс эгэлдэргэлэсэн зэрлэг байснаа хот сүндэрлүүлээд, хотынхоо нэгээхэн буланд дулаан байшинд буйдан дээр бохь зажлангаа зурагт үздэг “соёлжсон” хүн болно гэдэг ... гайхалтай хэрэг.
#нийгэм #нийтлэл

Факстай шүүгч

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрээ баривчлагдсаныг анх твийтрээс мэджээ. Цахим ертөнцийн мэдээлэлд эхэндээ итгэсэнгүй. Өглөөхөн утсаар ярьсан эхнэрийг нь өдөр нь баривчилж, бас тэгээд цагдан хорьсон гэдэгт хэн итгэх билээ. Тэгсэн жиргээчдийн мэдээлэл үнэн байв.
#нийгэм #нийтлэл

Д.Гарам-Очир: Шааран дөрөлжөөс нааш алтан утас гялалзаад л...

“Ярилцъя” булангийн маань энэ удаагийн зочин БНМАУ-ын Холбооны яамны нэгдүгээр орлогч сайдын ал­быг 23 жил хашсан, Монгол Улсын гавьяат холбоочин Д.Гарам-Очир гуай.
#нийгэм #нийтлэл

МАХН, социализм гэж гонгиногсдод Ж.Буш үхлийн цохилт өглөө!

Өмнөх нийгмээ магтан дуулах, гиюүрч санагалзах, өдий зэрэгтэй яваагаа зөвхөн МАХН-тай холбох сэтгэхүйн дон Монголын нийгэмд гүн шигдээстэй өнөө хүрчээ. 1990 оноос хойш сонгуулиудад МАХН амжилт гаргаад ирсэн нь ийм дон дээр амжилттай тоглосны үр дүн гэлтэй. Хүн хүн янз бүрийн үзэл бодолтой байхыг хориглож болохгүй. Гэвч донтох, донтсоор байх нь өөртөө төдийгүй, гэр бүлд нь, улмаар нийгэмд дам халгаатай.
#улстөр #нийтлэл

Монголын хойч үе цөм миний хүүхдүүд

Хойч үеэ нилэнхүйд нь ерөөсөө миний хүүхэд гээд итгэчихвэл хөгшчүүд зөв өтлөнө. Төрсөн үр минь юмсан хойно хүү охин аль нь ч миний бахархал. Хөгшид төрсөн үрийнхээ муу талыг олж харах дургүй, гагцхүү сайн талаар нь бахархаж, сэтгэл өндөр явах дуртай байдаг.
#нийгэм #нийтлэл

Бөөрөнхий энэ ертөнцийн бөөр нь хаанаа байдаг юм бол?

Яасан хүн ойд төөрсөн сармагчин шиг болдог гэлээ? Яг л тэр хүн шиг чинь дэлхийн энэ олон улсын хаана нь байгаагаа мэдэхээ болиод байна даа, наана чинь. Уг нь намайг багад Төв Азид л байсан шиг санагддаг юм. 1993 оноос хойш харин нэг л биш ээ.
#нийгэм #нийтлэл